ДЭМБ: Зохион байгуулалт, уялдаа холбоо сайтай ажиллаж чадвал коронавирусын халдварыг хяналтандаа авч чадна

Twitter Print
2020 оны 03-р сар 06-нд 10:33 цагт
Мэдээний зураг,

ДЭМБ-аас өнгөрсөн пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр улс орнууд зохион байгуулалт, уялдаа холбоо сайтай ажиллаж чадвал Ковид-19 вирусын тархалтыг зогсоож, хяналтандаа авах бүрэн боломжтой хэмээн мэдэгджээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебрейесус эрүүл мэндийн тогтолцоо сул улс орнуудад коронавирусын халдвар авсан иргэдийн тоо нэмэгдэж буйд түгшиж байгаагаа илэрхийлэн коронавирусын халдварын эсрэг авч буй арга хэмжээндээ засгийн газрууд бүх яам агентлагуудаа татан оролцуулахыг уриалсан байна. Түүний хэлж байгаагаар нөхцөл байдал цар тахлын хэмжээнд хүрээгүй ба халдварын тархалтыг хяналтандаа авч чадсан улс орнууд байгаа учраас бусад улс орнууд бууж өгч болохгүй гэжээ.

Өнгөрсөн 1-р сарын 30-нд ДЭМБ Хятадад шинэ төрлийн коронавирусын халдвар дэгдсэнтэй холбоотойгоор олон улсын хэмжээнд онц байдал зарласан билээ. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебрейесус, "Бид улс орнуудыг халдварын эсрэг хариу арга хэмжээг цаг алдалгүй, өргөн хүрээнд, шийдэмгий байдлаар авахыг уриалж байна." гэжээ. Түүнчлэн зарим улс орнууд коронавирусын халдварыг ноцтой гэж авч үзэхгүй эсвэл халдварын эсрэг хийж чадах зүйл байхгүй гэсэн байр суурьтай байгаад ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебрейесус санаа зовж буйгаа илэрхийлсэн байна.

COVID-19 epidemic can be pushed back with concerted approach: WHO-н зурган илэрц

Ираны Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Киануш Жаханпурын мэдээлсэнээр Иранд коронавирусын халдвар авсан нийт 3513 тохиолдол бүртгэгдээд байгаа ба уг вирусын халдварын улмаас 107 хүн нас бараад байгаа юм. Иранд ажиллаж буй ДЭМБ-ын мэргэжилтнүүд Ираны эрх баригчид асуудал хэр ноцтой байгааг ойлгож, зохих арга хэмжээнүүдийг авч эхэлж байгааг сайшаасан тухай ДЭМБ-ын мэргэжилтэн Майк Райан мэдэгджээ.

Цөмийн хөтөлбөрийнхөө улмаас Олон улсын хориг арга хэмжээнд орсон Ираны хувьд хүмүүнлэгийн тусламжийн бараа импортлох тал дээр асуудал үүссэн тул ДЭМБ-ын зүгээс хүмүүнлэгийн тусламжаа Арабын Нэгдсэн Эмират улсын цэргийн онгоцоор Иран руу илгээхээр болжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.