Агентлагуудын тэмцээнд ЦЕГ-ын тамирчид багийн дүнгээр тэргүүллээ

Twitter Print
2014 оны 12-р сар 04-нд 09:24 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын хамтын ажиллагааг өргөжүүлэн, ажилтан албан хаагчдыг биеийн тамир, спортын нэгдсэн арга хэмжээнд оролцуулах, бие бялдарыг чийрэгжүүлэх зорилгоор “Монгол Улсын Засгийн Газрын Агентлагуудын спортын аварга шалгаруулах тэмцээн”-ийг “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгууллаа. Энэ удаа шатар, теннис, сагс, волейөбол гэсэн спортын дөрвөн төрлөөр баг тамирчид өрсөлдсөн юм.

Тэмцээнд Монгол Улсын Засгийн Газрын тохируулагч, хэрэгжүүлэгч 20 агентлагийн 860 гаруй тамирчид авхаалж самбаа хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс “Аврагч” биеийн тамир спорт хорооны ахлах дасгалжуулагч, спортын мастер,  онцгой байдлын хурандаа А.Батмөнх ахлагчтай Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд нэгдүгээр байр эзэлж алтан медаль, эрэгтэй гар бөмбөгийн төрөлд 2 дугаар байр эзэлж мөнгөн медаль, эмэгтэй шатрын төрөлд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын хэлтсийн дуудлага хүлээн авагч О.Сарангоо 2 дугаар байр эзэлж, мөнгөн медаль тус тус хүртсэн байна.

Тэмцээний нэгдсэн дүнгээр Цагдаагийн ерөнхий газрын баг тамирчид 35 оноогоор 1 дүгээр байр, Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид 36 оноогоор 2 дугаар байр, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын баг тамирчид 40 оноогоор 3 дугаар байр тус тус эзэллээ. Тус тэмцээн нь 2011 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулагдсан бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид тэмцээний нийлбэр дүнгээр 2011 онд 3 дугаар байр, 2012 онд 5 дугаар байр, 2013 онд 5 дугаар байр эзэлж байсан юм.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.