Тэтгэвэр авагчдын анхааралд

Twitter Print
2020 оны 03-р сар 02-нд 10:43 цагт
Мэдээний зураг,

Шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор гуравдугаар сарын тэтгэврийг олгохдоо дараах гурван чиглэлийг баримтлахаар болжээ. 

Нэгд, Засгийн газраас гамшгаас хамгаалах бэлэн байдалд хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбоотойгоор иргэдийн дотоодод зорчих хөдөлгөөнийг түр зогсоосон хугацаа дууссаны дараа тэтгэврийг олгоно. 

Хоёрдугаарт, тэтгэвэр авагч таныг банкны салбарт ачаалал үүсгэлгүй тэтгэврээ аль болох картаар авахыг зөвлөж байна. 

Гуравдугаарт, тэтгэвэр авагчдын олноор цуглуулахгүй байх, тэдний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тэтгэврийн төрөл, тэтгэвэр авагчийн харьяаллаар хуваарилан олгоно. Хуваарийг жич мэдээлнэ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.36.117) 2020-03-02 19:54
      • 0
      • 0

      Үүнийгээ 3 сарын 2 нд биш 2 сарын сүүлээр 20-25 нд урьдичилан мэдэгдэж болоогүй юм уу ???

      Хариулах

    • Зочин

      (182.160.36.117) 2020-03-02 19:50
      • 0
      • 0

      Хүнийг чирэгдүүлж бухимдуулах арга зам л хайж олох юм даа. Хуучин журмийн дагуу олгох хэд хоногийн дараа олгоход ямар ялгаа байна вэ? Ард олонд ашиг тустай юм юу байгаа юм бэ? Юу ч байхгүй шүү дээ. Сар шинийн дараа тэтгэвэртэйгээ золгох гэж яарсан ахмадуудаа бухимдуулаад л байгаагаа энэ МАНАН мэдэхгүй л дээ.

      Хариулах