Амны хөндийн үрэвслийг анагаах энгийн 8 арга

Twitter Print
2020 оны 09-р сар 21-нд 11:35 цагт
Мэдээний зураг,

Амны хөндийн үрэвсэл нь хүүхдүүд болон насан хүрэгсдийн дунд түгээмэл үүсдэг өвчний нэг. Амны хөндийн үрэвсэл нь тийм ч хурдан эдгэдэггүй бөгөөд олон таагүй зүйлээс шалтгаалж байдаг. Тэгвэл энэ өвчин үүсэх гол 5 шалтгаан байдаг ба түүнтэй тэмцэх энгийн 8 аргатай танилцъя.

Амны хөндийн үрэвсэл гэж юу вэ?

Энэ өвчин нь аман доторх салст идээлж, шархлах байдлаар илэрдэг бөгөөд хөндүүр, өвдөлт ихтэй байдаг.

Үүсэх гол шалтгаан нь юу вэ?

1.Цитрусын төрлийн жимс

Эмчийн зөвлөснөөр зарим цитрусын төрлийн исгэлэн жимс нь аманд үүсэх яр шархыг улам ихэсгэж, түүний явцыг хүндрүүлдэг. Ийм бүтээгдэхүүнд нимбэг, жүрж, улаан лооль, гүзээлзгэнэ зэрэг ордог.

2.Стресс

Судалгааны үр дүнгээс харахад амны хөндийн үрэвсэл нь стресс ихтэй, мэдрэлийн ядаргаанд орсон хүмүүсийн дунд үүсэх нь түгээмэл байдаг аж.

3.Уруулаа хазаж хэмлэх зуршил

Ийм зуршил амны салст гэмтэхэд нөлөөлж, амны хөндийн үрэвсэл үүсэх гол шалтгаан болдог. Иймд аль болох энэ муу зуршлаасаа салах хэрэгтэй.

4.Халуун ногоотой хоол хүнс

Ихэнх хүмүүс халуун ногоотой, хурц хоол хүнсэнд дурладаг. Гэтэл энэ халуун ногоотой хоол хүнс нь амны хөндийн үрэвсэл үүсэхэд хурцаар нөлөөлж, өвчний явцыг улам даамжруулдаг.

5.Тамхидалт

Тамхины хорын талаар бид байнга л ярьж байдаг. Тамхичид бүр амны хөндийн үрэвсэлтэй байдаг учраас тамхиа хаях зайлшгүй шалтгаан энэ юм. Тамхичин тамхиа хаях хүртэл энэ өвчин таниас салахгүй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.

Гэрийн нөхцөлд амны хөндийн үрэвсэлтэй тэмцэх 8 арга

1.Цай

Идээтэй, шархалсан хэсэгтээ ашигласан ууттай цай тавина. Цай нь үрэвслийг намдааж, ариутгаж халдваргүйжүүлэх нөлөө үзүүлдэг.

2.Зөгийн бал

Зөгийн бал нь олон талын ашиг тустай: нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг, өвчин намдаах үйлчилгээтэй. Шархалсан хэсэгт зөгийн балнаасаа түрхэхэд өвчин нь түргэн хугацаанд намддаг.

3.Давсны уусмалаар амаа зайлах

Хамгий сайн үр дүнтэй арга бол давсны уусмалаар амаа зайлах бөгөөд 1 цайны халбага давсыг нэг аяга бүлээн усанд найруулна. Мөн дээрээс нь тал цайны халбага хүнсний сода нэмж болдог.

4.Зуун настын шүүс

Хэрвээ гэрт тань зуун наст цэцэг ургадаг бол усанд түүний шүүснээс хийж найруулаад уг уусмалаараа амаа зайлна. Зуун настын шүүс нь аман дотор гарсан шархыг анагаах гайхалтай чадвартай.

5.Хэрэглэж байгаа шүдний оогоо солих

Зарим шүдний ооны найрлаганд амны хөндийн үрэвсэл үүсгэдэг, салст гэмтээдэг бодис агуулагдаж байдаг. Тэгэхээр лаурилсульфат натри /SLS/ хортой бодис агуулаагүй шүдний оо сонгохыг санал болгоё.

6.Бенадрилаар зайлах

Харшлын бенадрилын сиропыг магний сульфаттай хольж амаа зайлах нь амны хөндийн үрэвсэлтэй тэмцэх бас нэгэн шилдэг арга болдог. Эдгээр бодисыг 1:1 харьцаатай бэлтгэн найруулж уусмалаар нь минут хэртэй амаа зайлаад асгана. Уг үйлдлээ хэд хэдэн удаа давтана.

7.Түлэнхийний эм

Мэргэжилтнүүд уг эмийг хэрэглэснээр амны хөндийн үрэвслийг эмчилж болдог гэж үздэг. Аман дотор үүссэн шарханд хүнсний хүчил, хоол боловсруулалтын фермент орсноор өвдөлт ихтэй байдаг тул уг эм нь хүчлийг саармагжуулж, эдгэрэлтийг түргэсгэдэг.

8.Йогурт

Таны аман доторх салст гэмтэж, шархалсан бол ацидофилийн нянгаар баялаг йогурт хэрэглээрэй. Энэ нян нь амны хөндийн үрэвсэлд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй өдөрт хэд хэдэн халбагыг хэрэглэснээр уг өвчнөөс урьдчилан сэргийлж болдог байна.

Эх сурвалж: www.marketium.ru

Орчуулсан: 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.