Хэвийн боов ашиглан амттай торт хийх арга

Twitter Print
2020 оны 02-р сар 29-нд 13:06 цагт
Мэдээний зураг,

Сар шинийн баяраар айл гэрийн хүндэтгэлийн идээ болсон хэвийн боовоо ашиглаж, амтат кекс хийх аргыг хуваалцаж байна.

Жор:

-Ул боов 1 ш

-Өндөг 2 ш

-Сүү 200 гр

-Сахар 100 гр

-Бялууны хөөлгөгч 1 уут

-Ванил пуддинг 2 цайны халбага

Хийх арга: Эхлээд хэвийн боовоо жижиглэж бутлаад миксердээрэй. Мөн 2 ш өндөг 100 гр сахараа хольж хутгаад дээр нь бутласан хэвийн боовоо хийнэ. Дээр нь сүү болон хөөлгөгч, ванил пуддингээс 2 халбага нэмж гар холигчоороо сайн хутгана. Ингээд л шарах шүүгээндээ хийгээд 180 хэмд 35-45 минут жигнэхэд амтат кекс бэлэн болно. 

Хэвийн боовоор шоколадтай торт хийх арга:

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.