Есөн тэрбум ам долларын өрөнд оруулсан Рио Тинтог эсэргүүцэх Монгол алга уу?

Twitter Print
2021 оны 11-р сар 30-нд 11:23 цагт
Мэдээний зураг,

Оюутолгойгоос алт, зэс, мөнгө олборлосныхоо төлөө эзэн улсыг нь 22 тэрбум ам.долларын өрөнд оруулахаар төлөвлөсөн Риотинтогийн удирдлагууд Монголд иржээ. Бид эсэргүүцлээ илэрхийлэх байтугай улаан хивс дэвсэх нь холгүй төрийн ордондоо залж байна. Гэтэл бусад улс орон өөрсдийнх нь эрх ашгийг хохироосны хариуд Риотинтог яаж эсэргүүцдэг билээ? Тэдний эсэргүүцлийн шалтгаан бол Монголд Риотинтогийн учруулж буй хохирлын дэргэд жижигхэн л дээ.

Рио Тинтог эсэргүүцэх ганцхан шалтгааныг хэлье!

Рио Тинтогийн зөвхөн өөрсдийнх нь алдаанаас болж Монголд учирсан хохирол 9.3 тэрбум ам доллар буюу 30 орчим их наяд төгрөг. Энэ бол Монгол улсын бүтэн 2 жилийн төсөвтэй тэнцэх мөнгө. Өөрт ноогдох байсан энэ мөнгөөр Засгийн газар сүүлийн 30 жилд тавьсан гадаад өрөө бүрэн дарахад хүрэлцэх байлаа.

Рио Тинтог эсэргүүцэх түмэн шалтгаан бий. Монгол улсад өндөр хүүтэй зээл өгч, зориудаар өрөнд оруулсан, зээл, зээлийн хүүгээрээ Монголд ноогдох баялгийг өөрсдөө хуу хамж байгаа. Эргэж хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй говийн гүний усыг сорж буй. Энэ бүхнийг байг гэхэд Риотинто ядаж менежментээ зөв хийсэн бол 9,3 тэрбум буюу 30-аад их наяд төгрөгийг монголчууд Оюутолгойн баялгаараа олох байлаа.

Өөрсдийнхөө эрх ашиг, ирээдүйн үр хүүхдийн сайн сайхны төлөө тэмцэж чаддаггүй улс орныг хүлээж байдаг зүйл нь МӨХӨЛ. Өөр юу ч биш.

Зөөлөн сэнтийд суухын төлөө хоорондын зодоондоо төв талбайдаа гэр хороолол бариад тэмцдэггүй бил үү? Монгол төрийн өндөр дээд албан тушаал 30 их наядаас давсан үнэтэй юм уу?

Судлаач Ч.Бат-Эрдэнийн хийсэн энэ тооцооллоос Рио Тинтогийн алдаанаас болж Монгол улс 9.3 тэрбумын хохирол хүлээснийг харж болно.

Сэтгүүлч Б.Отгон 2021.11.24

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.