
Туркийн хөлбөмбөгийн “Супер лиг”-ийн тэмцээний 11-р тойргийн тоглолтууд боллоо. Энэ тойрогт “Галатасарай”-“Газиантекспор” 1:0, “Кайсери”-“Баликесирспор” 4:0, “Касимпаса”-“Ризеспор” 3:1, “Мерсин”-“Сивасспор” 2:0, “Бешикташ”-“Кардимир” 2:1, “Трабзонспор”-“Генчербирлижи” 4:1-ээр тус тус хожиж, “Фенербахче”-“Эскисечирспор” 2:2-оор тэнцсэн байна. Сүүлийн хоёр улиралд “Аваргуудын лиг”-ийн шөвгийн наймд шалгараад байсан “Галатасарай” энэ жил хэсгээсээ гарах боломжгүй болсон. Харин улсынхаа лигт 11 тоглолтоо 7 хожилтой, 22 оноо аваад байна.
Мөн “Бешикташ” лигийн тэмцээнийг тэргүүлж байгаа ч эхний дөрвөн баг нэгнээсээ ердөө нэгхэн оноогоор зааглагдаж байгаа. 12-р тойргийн тоглолтууд энэ амралтын өдөр болох бөгөөд “Бешикташ”-“Трабзонспор”-ын тулаан олны анаахрлыг татаж байна.
Туркийн "Супер лиг"-ийн 2014-2015 оны улирлын явц
Эх сурвалж: http://www.footytube.com/leagues/turkey/super-league-4/?ref=search_as

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505