Олимпын аварга Шариф Шарифов коронавирусийн халдвар авчээ

Twitter Print
2020 оны 05-р сар 24-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

Азербайжаны чөлөөт бөхийн шигшээ багийн лидер, олимп, дэлхий, Европын аварга Шариф Шарифов коронавирусийн халдвар авчээ.

Тэрбээр анхандаа ханиад туссан гэж бодож явсан ч удах тусам халуурч хүндэрч эхэлсэн гэнэ. "Ковид-19" халдвар Орост, тэр дундаа түүний төрсөн нутаг Дагестанд эрчтэй тархаж байгаа бөгөөд олимпийн аваргын аав, ээж, эгч, эхнэр, ойр дотны гэр бүлийн хүмүүс бие биеэсээ дамжин коронавирусээр халдварлажээ. Түүний ээжийнх нь бие нэлээд хүнд, уушигны хатгалгаа оноштойгоор Махачкалагийн эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт хэвтээд гарчээ.

Өдгөө 31 настай Шарифов өнгөрсөн жилийн Нур-Султаны ДАШТ-д мөнгөн медаль хүртэж, Токиогийн олимпийн эрхээ аваад байгаа юм.

Монголын Чөлөөт бөхийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.