
Өнгөрсөн бямба гарагт аврагчид Туркийн өмнөд зүгийн Хатай мужид нурангин доор 139 цаг болсон 7 сартай Хамза хүүг эсэн мэнд олсон бол ням гарагт нурангин доор 147 цаг болсон 12 настай Кюди охиныг гаргаж авсан байна. Түүнчлэн аврагчид Газиантеп хотод нурангин доороос 13 настай охиныг эсэн мэнд гаргаж авсан ба нурангин доороос иргэд амьд сэрүүн олдох найдвар улам багасаж байгаа энэ үед нурангин доороос иргэдийг амьд сэрүүн олох нь "гайхамшиг" юм гэдгийг аврагчид онцолж байна.
Өнгөрсөн даваа гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Турк болон Сирид амиа алдсан иргэдийн тоо 33 мянгыг даваад байна. Дамаск өнгөрсөн баасан гарагаас хойш амиа алдсан иргэдийн тухай мэдээгээ шинэчлээгүй учраас газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн тоо дээр дурдсанаас ч өндөр байх магадлалтай аж. Иргэд нурангин доороос амьд сэрүүн олдох итгэл найдвар багассаар байгаатай зэрэгцэн авран хайх ажиллагаа ч мөн дуусах шатандаа орж байгааг гамшигт өртсөн бүс нутагт ажиллаж байгаа хүмүүс дурджээ.
Сирийн босогчдын хяналтанд байгаа бүс нутагт ажиллаж байгаа Сирийн Иргэний хамгааллын хүч буюу Цагаан дуулга ТББ нь BBC агентлагт өгсөн ярилцлагадаа эрэн хайх ажиллагаа дуусаж байгаа гэжээ. Гэсэн ч газар хөдлөлтөнд өртсөн бүс нутагт аврагчид өдөржин шөнөжин ажилласан хэвээр байна.
Эрэн хайх ажиллагаа дууссаны дараа сэргээн босгох ажиллагаа мөн нөхцөл байдлыг үнэлэх, барилга байгууламжууд олноороо нурах болсон шалтгааныг тодруулах ажил эхлэх юм. Газар хөдлөлтийн үеэр олон мянган барилга нурсан явдалд байгалийн гамшгаас гадна хүний хүчин зүйлс нөлөөлсөн эсэх асуулт босож ирээд байгаа аж. Туркийн Ерөнхийлөгч Эрдоган хариу арга хэмжээнд алдаа байсныг хүлээн зөвшөөрсөн ч гамшигт өртсөн бүс нутагт айлчлах үеэрээ, "Ийм зүйлс үргэлж л тохиолдож ирсэн. Энэ бол хувь тавилан." хэмээн ярьсан нь шүүмжлэл дагуулаад байна.
Туркийн эрх баригчид газар хөдлөлтийн үеэр нурсан барилгуудтай холбоотойгоор 113 баривчилгаа хийж, 12 хүнийг цагдан хориод байгаа юм.
Нөгөө талд Сирид ажиллаж буй аврагчид олон улсын зүгээс тусламж дэмжлэг байхгүй байгааг шүүмжилж, НҮБ-ын мэргэжилтэн Мартин Гриффитс дэлхий "Сирийн баруун хойд бүс нутгийн ард иргэдэд тусалж чадаагүй" гэдгийг хүлээн зөвшөөрч, "Олон улсын тусламж дэмжлэг ирнэ гэж хүлээж байсан Сирийн ард иргэдэд хаягдсан мэт мэдрэмж төрсөн нь аргагүй юм." хэмээн онцолжээ.
Цагаан Дуулга ТББ-ын сайн дурын аврагч Исмаил Аль Абдулла BBC агентлагт өгсөн ярилцлагадаа олон улсын нийгэмлэгүүд "гараа цусаар будсан" хэмээн шүүмжилжээ.
Эх сурвалж: iz.ru /Известия/
Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
kelek uk oldsonkui ee
(107.181.177.137) 2020-03-02 11:04kkkk
Хариулах
kelek uk oldsonkui ee
(107.181.177.137) 2020-03-02 11:04kkkk
Хариулах