Өдрийн цагаар нийтийн тээврийн хэрэгслийн тоог цөөрүүлнэ

Twitter Print
2020 оны 02-р сар 27-нд 18:17 цагт
Мэдээний зураг,

Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байна. Харин өглөө, оройн ачаалал ихтэй цагуудад 700 орчим автобус үйлчилж байгаа бол өдрийн цагаар нийтийн тээврийн хэрэгслийн тоог цөөрүүлэх юм.

Мөн хот орчмын ХО:4 Тэрэлж, ХО:5 Налайх, ХО:6 Өлзийт, ХО:7 Туул тосгон, ХО:9 Био комбинат, ХО:11 Хонхор, ХО:12 Мал бордох, ХО:13 Баруун түрүү гэсэн найман чиглэлд ажилдаа ирж, очих иргэдийн зорчих эрэлтийг хангах үүднээс өглөө 06:30- 07:40, орой 18:30 - 19:30 цагт үйлчилгээг үзүүлж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.