Таны тэврэлт хүүхдийн тань тархины хөгжил, оюун ухааны чадварт ихээхэн нөлөөтэй

Twitter Print
2021 оны 08-р сар 23-нд 10:24 цагт
Мэдээний зураг,

Эцэг эх нь дулаахан гараараа илж энхрийлэх нь хүүхдийн оюун ухаанд маш эерэгээр нөлөөлдөг. Учир нь арьс, тархи хоёр нарийн холбоогоор холбогдсон байдаг бөгөөд энэ үед аз жаргалын даавар эрчимжиж тархины эсүүд идэвхждэг байна.

Тиймээс та хүүхдээ байнга тэвэрч, илж, бага насанд нь заавал өөрөө усанд оруулж байгаарай. [Үнээ тугалаад тугалаа хэсэг долооход нь дөрвөн хөл дээрээ дэнжигнээд босоод ирдэг шүү дээ. Энэ нь тугалаа илж хайрлаж байгаа үзэгдэл. Үүний дүнд тугалын тархины эсүүд сэргэж зогсох чадвар бий болж байгаагийн илрэл. Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер]

Харин хүүхдийг бага насанд нь асаргаа анхаарал, хайр халамжаар дутаах нь тархины хөгжилд сөргөөр нөлөөлөх төдийгүй ирээдүйн хандлага, харилцаа, итгэл үнэмшил, амжилтад нь ч сөргөөр нөлөөлдөг байна.

Аав ээжийн хайр халамж хүүхдийн амьдралын насан туршийн бэлэг болж үлддэгийг тархи судлалын эрдэмтэд хэдийн бүрэн баталжээ.

Г.Төмөрзаяа

"Хөөрхөн шар шувуу" сургалт судалгааны төв 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.