Цистит сэдрэхээс сэргийлэх 6 арга

Twitter Print
2020 оны 10-р сар 28-нд 14:20 цагт
Мэдээний зураг,

1. Цистит буюу давсагны ханын салстын үрэвсэл нь нянгаар ихэвчлэн үүсгэгдсэн байдаг. Иймээс цистит сэдэрсэн байгаа үед шээсэнд нян өсгөвөрлөж, ямар нянгаар үүсгэгдсэн байгаа мэдэж, түүнд тохирох антибиотикийг 5-10 хоног эмчийн заавраар ууж, нянгийн үржлийг бүрэн дарангуйлах хэрэгтэй.

2. Цистит өвчин сэдрэхэд нөлөөлөх нэг чухал хүчин зүйл бол дархлаа сулрах юм. Иймээс одооноос эхлээд өдөр бүр өөртөө зориулж, мультивитамин 1 ширхэгийг уугаарай. Олон төрлийн витамин агуулсан бүтээгдэхүүн нь таны бодисын солилцоог сайжруулж, дархлааг дэмжинэ. Мөн ажил, амралтаа зохицуулж, сурах нь хамгийн чухал шүү.

3. Намрын сэрүүн орж байгаа энэ үед бүсгүйчүүдээ дороосоо хэрхэвч даарч болохгүй. Хэрэв дороосоо даарвал дархлаа суларч, улмаар давсганд нян үржих таатай нөхцлийг бүрдүүлнэ. Ингээд нөгөө цистит чинь дахина шүү дээ.

4. Хувийн ариун цэврээ сайн сахих нь их чухал. Ялангуяа сарын тэмдгийн үед 2 цаг тутам ариун цэврийн хэрэглэлээ солиж, орой бүр бүлээн буцалсан усаар бэлэг эрхтнээ угааж заншаарай. Учир энэ үед цусанд нян үржин, шээсний сүвээр дамжин орж, цистит өвчинг үүсгэх, эсвэл сэдрээх гол нөхцөл болно шүү.

5. Эмэгтэйчүүд бидний мөнхийн дайсан болох үтрээний үрэвсэлээ бас эмчлүүлэхээ мартуузай. Үтрээний үрэвслийг үүсгэгч нян мөн л шээсний сүв лүү орох аюултай байдаг. Үтрээний мөөгөнцөр, үрэвсэлт өвчин нь ойр ойрхон сэдрээд байвал цистит ч гэсэн дахин дахин сэдрэх магадлалтай байдаг шүү.

6. Цистит өвчнийг сэдрээхгүй байх нэг амархан арга бол шингэн зүйл өдөрт 2 литрээс дээш хэмжээгээр ууж , шээсээ сайн гадагшлуулсанаар давсгаа эрүүл байлгах бүрэн боломжтой. Шингэн зүйлд болж өгвөл буцалсан бүлээн ус байвал хамгийн сайн байдаг.

Эх сурвалж: Himalaya doctor

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.