Ипотекийн 6%-ийн зээлийн ЖУРАМ

Twitter Print
2020 оны 10-р сар 27-нд 17:22 цагт
Мэдээний зураг,

Аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж ЭХЭЛСЭН ипотекийн зээлийн журам батлагдлаа.

Үндсэн зээлдэгч нь хөнгөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх. Амины орон сууцын ангилалд нийслэлд байрших амины орон сууцыг нэмж журамд өөрчлөлт оруулсан.

Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох.

Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 15 хувиас доошгүй хувийг Төрийн албан хаагчид олгох.

Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох ипотекийн зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх.

Зээлийн хүүг бууруулснаар зээлдэгчийн орлогын доод хэмжээ 1,100,000 төгрөгөөс 900,000 төгрөг болж буурч байгаа нь орон сууцны ипотекийн зээлд орлогын хэмжээ нь хүрдэггүй байсан иргэд зээл авахад дөхөм болж байна.  Харин 6%-ийн зээлд хамрагдахад хамтран зээлдэгчийн тавигдах шаардлагад өөрчлөлт ороогүй БӨГӨӨД  хамтран зээлдэгчгүйгээр зээл авна гэдэг нь ташаа мэдээлэл гэдгийг албаны хүмүүс хэлж байна.  

2020 оны аравдугаар сараас өмнө 8%-ийн зээл авсан иргэд 6%-ийн зээлд хамрагдах боломжгүй ч 8%-ийн зээлээ төлсөн иргэд энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдах эрх нь нээлттэй. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.