Перу зэсийн үйлдвэрлэл буурсантай холбоотойгоор онц байдал зарлана

Twitter Print
2022 оны 04-р сар 21-нд 12:45 цагт
Мэдээний зураг,

Перугийн засгийн газар Southern Copper Corporation компанийн зэсийн уурхай байрлах бүс нутагт эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн өрнөж, зэсийн үйлдвэрлэл 20 хувиар буурсантай холбоотойгоор тус бүс нутагт онц байдал зарлахаар болжээ.

Перу нь зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрт бичигддэг ба тус улсад зэсийг зөвхөн ил уурхайнуудад олборлодог аж. Бүс нутгийн иргэд уурхайн орлогоос илүү хувь хүртээхийг шаардан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд байгаа аж.

Иргэд санхүүгийн нөхөн төлбөр болон ирээдүйн орлогын хувиасаа өгөхийг шаардан эсэргүүцлээ илэрхийлэн уурхайн усны хангамжийг хаасантай холбоотойгоор Куахоне дахь Southern Copper Corp’s компанийн уурхай үйл ажиллагаагаа өнгөрсөн 2-р сард зогсоожээ.

Ерөнхийлөгчийн сонгуулиар зэсийн уурхай олноор төвлөрсөн бүс нутгийн иргэдийн саналыг ихээр авч ялалт байгуулсан Перугийн Ерөнхийлөгч Педро Кастильо онц байдал зарлаж, иргэдийн эрх чөлөөг хязгаарлахаас татгалзсан бол Ерөнхий сайд Анибал Торрес засгийн газрын тэвчээр дуусаж байгаа гэдгийг онцолжээ. Тэрээр, "Иргэд ямар ч үндэслэлгүйгээр 5 тэрбум ам. доллар шаардаж байна. Иймээс бид онц байдал зарлаж, асуудлыг яг одоо шийднэ." хэмээн мэдэгджээ.

Куахоне дахь уурхайгаас гадна Ла Бамбас уурхайд иргэд орж, асар майхнаа барин суулт хийсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын эзэмшлийн уурхай мөн энэ лхагва гарагаас үйл ажиллагаагаа зогсоосон байна.

Перугийн засгийн газрын төлөөлөгчид асуудлыг шийдвэрлэхээр иргэдтэй уулзсан ч талууд зөвшилцөлд хүрч чадаагүй аж.

2021 онд Перу улс нийт 2.3 сая тонн зэс үйлдвэрлэсний 300 мянган тонныг нь Ла Бамбас, 170 мянган тонныг нь Куахоне дахь уурхай үйлдвэрлэжээ.

Өнгөрсөн лхагва гарагийн байдлаар иргэд Швейцарийн Glencore компанийн эзэмшлийн Антапаккай уурхайн нутаг дэвсгэрт мөн эсэргүүцлийн хөдөлгөөнөө эхлүүлжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.