
Хэрвээ та гипотиреоидизм өвчтэй бол эрүүл биеийн жингээ хадгалах нь тэмцэл юм. Бамбайн дааврууд буурснаар бүх төрлийн бодисийн солилцооны үйл ажиллагаа буурч биеийн жин нэмэгддэг байна. Таны хийж чадах хамгийн чухал зүйл бол эрүүл хоол хүнс хэрэглэх, эмээ тогтмол зөв уух, тогтмол дасгал хөдөлгөөн хийх юм. Жин хасна гэдэг хэзээ ч тийм амархан зүйл биш билээ. Гэхдээ та хэрвээ хяналтанд тогтмол орж эмээ тогтмол тунгаар зөв уудаг бол бусад эрүүл хүмүүстэй адил илүү их хичээх шаардлагагүйгээр жингээ хасах боломжтой юм.
Эдгээр 6 аргыг хэрэглэн жингээ хасаад үзээрэй.
1.Энгийн нүүрс ус, чихэр зэргийг өөрийн хоолноос хайчилж ав.
Цардуул ихтэй ногоо, буурцагт ургамлууд, үр тариа , чихэрлэг бүтээгдэхүүнүүдээс татгалзахыг зөвлөж байна. Эдгээр нь бие махбодид үрэвслийг нэмэгдүүлдэг. Гэхдээ хэтэрхий их өлсөж хэтэрхий бага илчлэгтэй хоол хүнс идсэнээр стрессийн хариу урвал үүсэж бамбай булчирхайн Т3 үйлдвэрлэл буурахад хүргэдэг тул хангалттай хэмжээний илчлэгийг эрүүл хүнснээс авах хэрэгтэй.
2.Үрэвслийн эсрэг хоол хүнс хэрэглээрэй.
Үрэвслийн эсрэг хоол нь гипотипотиреодизмын улмаас үүссэн дагалдах өвчин, сэтгэл санааны хямралыг арилгахад тусалдаг. Мөн дархлааны системийн хэт идэвхжлийг бууруулж, бамбай булчирхайн эрүүл үйл ажиллагаанд шаардлагатай эрдэс бодис тухайлбал магни, витамин В, цайр, селен, төмөр, С витаминаар баялаг хоол тэжээлийг дэмжиж өгдөг байна. Навчит ногоо, улаан лооль, самар жимс, оливийн тос зэрэг нь бүгд үрэвсэл бууруулах үйлчилгээтэй. Энэхүү хоолны дэглэм нь элэгний ачааллыг бууруулдаг. Элэг эрүүл байх нь хамгийн чухал бөгөөд эрүүл элэгний үйл ажиллагаа нь бамбай булчирхайн Т4 дааврын 60 хувийг Т3 болгон хувиргах үүрэгтэй юм.
3. Бага багаар олон удаа хооллох
Гипотиреоидизм нь хоол боловсруулах үйл ажиллагааг удаашруулдаг. Тэнцвэртэй тэжээллэг уураг, бага хэмжээний нүүрс ус, эрүүл өөх тос агуулсан хоол хүнсийг бага багаар олон удаа идэх нь цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгаж жингээ хасахад тань туслах болно.
4.Хоолны өдрийн дэглэм хөтлөх
Та хэрвээ өөрийн идэж ууж байгаа бүх зүйлээ бүртгэхгүй бол өдөр тутам таны авах ёстой илчлэгийн хэмжээ хурдан буурдаг байна. Тиймээс өдрийн тэмдэглэл хөтлөх нь таны авах ёстой илчлэгийн хэмжээг тогтмол байлгахад туслах бөгөөд хамгийн чухал нь миркорэлементийн хэрэглээг хянах нь чухал юм.
5.Тогтмол дасгал хий
Дасгал нь калори шатаахад туслах эрүүл хоолны дэглэмийн чухал нэмэлт хэсэг юм. Гипотиреоидизмтэй хүн маш их ядардаг ямарч эрч хүчгүй болдог. Гэхдээ хичээгээд өдөртөө жаахан илүү хөдөлгөөнтэй байх нь өдрийн цагаар энергийн түвшинг сайжруулж, шөнийн цагаар илүү сайн унтах болно. Долоо хоногт дор хаяж таван өдөр 30 минутын турш дунд зэргийн эрчимтэй аэробикийн дасгал хийх үүнд: Алхах (хурдтай 5км-ээс дээш), Дугуй унах 15км-ээс бага, усанд сэлэх, бүжиглэх, теннис тоглох гэх мэт орно. Мөн долоо хоногт 2-оос доошгүй удаа биен тамирын дасгал хийх хэрэгтэй. Оройн цагаар дасгал хийх нь унтахад саад болдог учраас өдрийн цагаар дасгал хийхийг хичээгээрэй.
6. Эмээ тогтмол зөв цагт зөв тунгаар ууж эмчтэйгээ байнгын уулзаж хяналтандаа орж байгаарай.
Д.Дөлгөөн
Холбоотой мэдээ:
Бамбайн даавар орлуулах эм уухад анхаарах зүйлс - http://mongolcom.mn/read/12724
Грейвсийн өвчний үед баримтлах хоолны дэглэм - http://mongolcom.mn/read/14471
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.