Цагаан ордон бол ердөө саравч

Twitter Print
2014 оны 12-р сар 05-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

Оросын хамгийн танхай улс төрч гэгддэг Владимир Жириновский ингэж үзэж байгаа аж. Оросын Либерал ардчилсан намын (ЛДПР) тэргүүн тэрээр өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Холбооны хуралд үг хэлэхийн өмнө Кремлийн Георгиевийн танхимд төрийн тэргүүнийг хүлээж, улс төрчид, хэвлэлийнхэний дунд зогсож байхдаа ингэж “омтгойрсон” байна. Тэрээр,

— “Та нар энэ танхимыг хар л даа” гэж танхимын алтадсан хээ угалзтай хана, гэрлийн болор бүрхүүл сэлтийг харцаараа зааж — “Цагаан ордон бол хажууд нь ёстой саравч байгаа биз дээ” гэсэн байна.

“Оросын эдийн засгийн одоогийн хямралыг тооцохгүй бол манайх бол дэлхийн хамгийн баян, аугаа их, хамгийн өндөр соёл боловсролтой улс гүрэн” хэмээн Жириновский онцлоод цаашдаа харин яах вэ? гэсэн хэвлэлийнхэний асуултад:

— Мэдээж сэтгэл өндөр, урам зоригтой байлгүй яахав (С радостью!) Орос орон дэлхийн хамгийн том гүрэн болсон, бидэнгүй бол Украин яах юм бэ, Ойрхи Дорнод яах юм? Америкт дан ганц Индианчууд байх үед бид үндсэн хуультай, эдийн засаг, хууль эрх зүйтэй байсан. Харин тэд бидэнд заах болоогүй, бид өөрийн бахархах бүхэнтэй улс гээд Америкийн төрийн тэргүүн Оросын төр засгийн удирдлагыг шүүмжилсэн тухай асуултад «Обама бүдүүлэг загнаж байгаа явдал» гэж хариулсан аж.

Өөрийг нь олон удаа эвгүй байдалд оруулж ирсэн түүний энэ дэврүүн омог, зан байдалд олонхи ул төрчид дүргүй бөгөөд ард нь тоглоом тохуу болгож байдаг. Харин Жириновскийн саравч гээд байгаа Цагаан ордны хүндэтгэлийн гол танхим болоод Кремлийн Георгиевийн танхимын интерьер дизайныг харьцуулж түүний басамжилж доромжилсон үг хэр үнэний хувьтай болохыг харъя. Үнэндээ бол Цагаан ордны ёслолын үндсэн танхим даруухан засал чимэглэлтэй хэрнээ эртний соёл сурвалжтай донж нь өөр харагдах биз.

Кремлийн Георгиевийн танхим

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.