Ичиножёо үзүүлэх барилдаанд озэки Гоэйдод 12 унажээ

Twitter Print
2014 оны 12-р сар 05-нд 13:56 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн энэ оны сүүлийн башё Фукуока хотод өндөрлөсөн. Харин Кагошимад сумогийн үзүүлэх барилдаан энэ өдрүүдэд болж байна. Арлын орныг шуугиулж буй сэкиваке Ичиножёо озэки Гоэйдотой 14 удаа барилджээ. Ингэхдээ 2 давж, 12 унасан байна. Ирээдүйн их аварга хэмээн үнэлэгдэж буй Ичиножёо дээд зиндаанд анх удаа гарч ирсэн башёдоо залуу озэкиг давж байсан. Харин өнгөрсөн кюүшюү башёд унасан юм.

Мөн Японы мэргэжлийн сумогийн холбоо тэтгэврийн насны хэмжээг өөрчилж, 65-тайдаа тэтгэвэрт гардаг байсныг 70 болгож нэмсэн байна. Гэхдээ 65 нас хүрсэн ояката нар дэвжээндээ үлдвэл цалингийнх нь хэмжээг 30 хувиар буулгахаар журамд заажээ. 65 нас хүрсэн ояката нар дэвжээндээ 70 хүртлээ ажиллах эсэхээ өөрсдөө шийдэх эрхтэй юм байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.