
Хоолонд донтоод байгаа далд шалтгаан бол хоол амтлагч үсү юм. Үсү гэхээр одоо хэрэглэхээ больчихсон шүү дээ гэж хэлж мэднэ.
Тэгвэл үсү буюу глутамат натри гэх химийн нэгдлийг бид үхэр, тахианы шөл гэх дөрвөлжин амтлагч, ногооны зурагтай бүх хоол амтлагчууд, цуу, кетчуп гээд бидний гэр бүлийн гишүүн мэт болсон эдгээр амтлагчууд нь бүгд глутамат натри агуулсан байдаг. Глутамат натрийг өөрөөр хүнсний нэмэлт Е-621 гэсэн нэрээр нууцлан томьёолж бичдэг. Дээрх хэлсэн амтлагчуудын найрлага хэсэг дээр Е-621, MSG, Monosodium glutamate гэсэн нэршлүүдийн аль нэгээр нь бичсэн байдаг.
Хоолонд донтуулагч энэхүү химийн нэгдэл нь бидний идэх дуртай болоод байгаа шарсан тахиа, пицца, бургер, бэлэн гоймон, чипс зэрэгт их хэмжээгээр агуулагддаг. Глутамат натри “Е-621” -ийг нэмэлтээр хийдэг нь маш энгийн логик. Хоолонд донтуулагчийг нэмэлтээр хийвэл борлуулалт өснө, ашиг ихэснэ. Энэхүү хүнсний нэмэлт нь хүний амтлах мэдрэхүйд нөлөөлөх тав дахь амт буюу umami гэх амт гаргадаг юм. Энэ амтыг бид амталснаар дахин идэх дур хүсэл, донтолт тархинд өрнөнө. Е-621 хийсэн бүтээгдэхүүн, хоол сайн борлуулагдана.
Бизнес эрхлэгчдийн өндөр борлуулалт, их ашгийн цаана хэрэглэгч бидний эрүүл мэнд хэрхэн хохирдог талаар олон улсад хийгдсэн судалгаанууд маш их байдаг. Хоолны дуршилаа барьж чадахгүй болох, таргалалт үүсэх, астма үүсэх, толгой өвддөг болох зэрэг шинжүүд илэрдэг болсон бол “Е-621” -ийн шалтгаантай байж болно.
Эх сурвалж: Цахим Эмч
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Hello, i think that i sɑw ʏoᥙ visited mʏ website tһսs i ɡot һere to gо bacқ the desire?.I am attem
(209.99.165.210) 2023-11-16 04:49Hello, і think that i saw you visited mү website tһus i got heгe to go bаck tһe desire?.Ι am attempting to to find issues tօ improve mу web site!І guess its ok to make սse of some of your concepts!! Shit dhe bli Reklama dhe Njoftime falas Shqiperi kosove Maqedoni shitdhebli.ⅽom
Хариулах