Хүүхдийг 3 нас хүртэл нь сахар, давс аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөдөг

Twitter Print
2021 оны 12-р сар 29-нд 10:49 цагт
Мэдээний зураг,

Хүүхдийг 3 нас хүртэл нь сахар, давс аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөдөг юм билээ уг нь.

Гэтэл бид бөөн алдаа гаргадаг юм байна.

Бид 6 сар хүрээд бор хоолонд ормогц нь амтгүй хоол өгч чадахгүй гээд өөрсдөө идэх гэж байгаа мэтээр аашилж, цэв цэвэрхэн ходоод руу давстай хоол хийж өгөөд л бөөрөнд нь ачаалал өгөх жишээний. Тийм багаасаа давс амталчихсан том болоод давс багатай хоолонд дургүй байх жишээний.

Бантан өгөхдөө цагаан гурил, мах л хийж мэддэг. Гэтэл сүүлийн үед хүүхдийнхээ ходоод гэдэс, бүдүүн гэдэсний ханыг лаг шавраар лацдая гэвэл цагаан гурилтай бантан өгч хордуул гэдэг болсон байна. 

Овьёос блиндэрлэж болно, бор гурил, бор будаа, шар будаа, хөц будаа, эрдэнэ шиш блиндэрдэж бас болно яг гурил шиг болдог. Цагаан будааг хүүхдэд бага өг гэдэг юм байна. Бид ер нь орлуулах зүйлийг мэдмээр юм билээ.

Ногоонд сайн болгоё гэвэл багаас нь төрөл бүрийн ногоог үрж, жигнэж, блиндэрдэж нухаш болгон хөлдөөж хоолонд нь хийж өгч байгаарай. 

Дэлгүүрээс баахан чихэрлэг зүйл аваад өгчихдөг юм билээ. Дэлгүүрээс сок нухаш авахгүйгээр гэртээ алим+лууван, алим+амтат төмсөө жигнээд блиндэрдээд өгч байгаарай. Яг л нухаш шиг болдог доо.
Банана+амтат төмстэй
Лийр+лууван
Алим+лийр+лууван
Алим+банана+лууван гэх мэт.

Үндэсний үйлдвэрлэгч гээд аль болох сонгохыг хичээнэ. Даан ч сахар ихтэй.

Ер нь сахар, давсны хэрэглээгээ багасгахыг хичээе. 3 цагаан хорд багтдаг эд шүү дээ.

Ц. Энхчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.