Бидэ буюу автомат суултуур олон талын ач холбогдолтой

Twitter Print
2022 оны 04-р сар 07-нд 11:05 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед нэн ялангуяа Азийн хөгжилтэй орнуудын хүн амын өдөр тутмын хэрэглээ болсон бидэ буюу автомат суултуурыг манай иргэд ахуй амьдралдаа өргөнөөр хэрэглэх болжээ.

Бидэ суултуурт бие зассанаар шулуун гэдэсний шархлаа, шулуун гэдэсний хорт хавдар, цагаан мах эргэх, шамбарам, өтгөн хаталт, бэлгийн замаар дамжих өвчлөлүүдээс урьдчилан сэргийлдэг ач холбогдолтой. Эмэгтэйчүүдийн хувьд төрөлтийн дараахь болон сарын тэмдгийн үед чанар муутай ариун цэврийн цааснаас дамжих халдвар, хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.

Харин хүүхэд бидэ суултуурт бие засахад эцэг, эхийн тусламж шаардахгүйгээр ариун цэврээ сахиж чадна. Бидэ суултуур нь урагт ч сайн нөлөөтэй юм байна. Ургийн эрүүл мэндийг хамгаалахын тулд жирэмсэн эхчүүдийг бидэ суултуурт сууж бие засч байхыг мэргэжлийн эмч нар зөвлөдөг.

Түүнчлэн ахмад настан, хэт таргалалттай болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд хөдөлгөөн дутмаг байдаг учраас бидэ суултуур хамгийн тохиромжтой.

Бидэ суултуур нь өтгөн хаталтаас дээд зэргээр сэргийлдэг. Өтгөн хатсанаар хүний биед хорт бодис хуримтлагдаж эд эрхтэнүүдийг хордуулдаг. Энэ нь маш олон төрлийн өвчний үүслийг тавьж байдаг. Ухаалаг суултуур нь усан даралтын бөмбөлөг үүсгэж массажилдаг учир өтгөнийг саадгүй гадагшлуулдаг гол давуу талтай. Ингэснээр хүн стресс ядаргаанд өртөхгүй байх боломж бүрддэг. Түүнчлэн доогуураа хагалгаатай, ууц нуруугаа дааруулахгүй байх онцгой гам барьдаг хүмүүст бидэг санал болгодог.

bidet toilet significance зурган илэрцүүд

Бидэ суултуурын талаар хүмүүсийн нийтлэг асуудаг асуултууд:

-Энэ суултуурыг ашигласнаар ямар өвчнөөс сэргийлэх боломжтой вэ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас айл бүрт заавал байх ёстой таван бүтээгдэхүүний нэгээр энэ суултуурыг тодруулсан нь учиртай.

Нэгдүгээрт, эмэгтэйчүүдийн өвчлөлт, бүдүүн нарийн гэдэсний шархлаанаас сэргийлэх боломжтой. Цаашлаад бага насны хүүхдийн элдэв шимэгчийн гаралтай өвчлөлөөс сэргийлэх юм. Тэр тусмаа Монголын хувьд эрс тэс уур амьсгалтай. Энэ чинээгээрээ доороосоо даарах, хайрагдах явдал их гардгаас эмэгтэйчүүд өвчлөх магадлал өндөр байдаг шүү дээ. Цаашлаад өвлийн нөхцөлд бие засахаар суултуур дээр суухад маш их хайрдаг. Үүнээс үүдэн шамбрам, цагаан мах гарах зэрэг олон өвчний үндэс болдог. Энэ суултуур халдаг учраас ийм аюулаас сэргийлнэ. Хоёрдугаарт, эмэгтэйчүүд өдөр тутам хөнгөн бие засах бүртээ ариун цэврийн цаас ашиглах шаардлагагүй. Мөн ариун цэврийн цаас тогтмол хэрэглэснээс бүдүүн, нарийн гэдэсний шархлаа үүсэх магадлал өндөр байдаг. Цаашлаад бүрэн автомат суултуурыг хэрэглэснээр эмэгтэйчүүд ариун цэвэр сахиагүйгээс үүдэлтэй элдэв өвчин болоод умайн хүзүүний хорт хавдраас 70 хувь сэргийлэх боломжтой. Ингэснээр ариун цэврийн цааснаас үүдэлтэй элдэв өвчнөөс сэргийлэхээс гадна зардал мөнгөнд ч хэмнэлттэй.

-Ариун цэврийн цаас ашиглахгүй гэхээр сонин санагдаад байна л даа?

-Тухайн хүн бие зассаны дараа автоматаар ус шүршигдэн угаалга үйлдэнэ. Дараа нь халуун бүлээн агаараар хатаана. Тэр агаарынхаа хэмийг ч өөрөө тохируулах боломжтой. Суултуурын халалт 13-43 хэмд л хүрнэ. Мэдээж хэт халахгүй, хүний биед тохирсон дулаан ялгаруулна. Угаасны дараа ариун цэврийн цаас ашигласан ч 75% хэмнэнэ. Мөн угаах усныхаа хэмийг тохируулах боломжтой. Автомат суултуур таван төрөлтэй байгаа. Загвар бүрээсээ шалтгаалж 5-8 төрлийн угаалга үйлддэг. Тухайлбал, шиврээ бороо шиг намуухнаар, эсвэл цохилтот болон массажист хэлбэрээр ус гарч угаалга үйлддэг. Бас нэг шинэлэг тал нь хүүхдэд зориулсан тохируулгатай. Эцэг эхчүүд хүүхдээ суултуур дээрээ суулгаад хүүхдийн зурагтай товчлуур дээр дараад орхичиход хүндэрснийх нь дараа угаах хатаах зэргийг автоматаар хийгээд дуусдаг. Мөн суултууранд эрэгтэй, эмэгтэйчүүдэд зориулсан угаалга  үйлдэх тусдаа цорго байдаг.

-Суултуур байнга тогонд залгаатай байхаар цахилгааны зарцуулалт их гарахгүй юу?

-Үгүй. Суултуур дээр хүн суусан тохиолдолд л автоматаар мэдэрч ажиллаж эхэлнэ. Түүнээс биш байнга ажиллаад байхгүй. Харин усаа татахын тулд хэсэг зуур ажиллана. Тэгээд усаа халааж, татаад дуусангуутаа унтарна. Ер нь цахилгааны зарцуулалт хамаагүй бага гэдгийг хэлэх хэрэгтэй. Жишээлбэл, айлуудад байдаг ердийн ус буцалгагчаас ч бага цахилгаан зарцуулдаг.

-Сантехникийн холболт хийхэд хүндрэлтэй юу?

-Тухайн хэрэглэгчийн сантехникийн стандартад тохируулан суултуураа байршуулна. Тухайн айлын сантехникийн шугам аль ч стандартаар хийгдсэн байсан түүнд тохируулан суурилуулах боломжтой.

-Автомат суултуур амархан бохирдох магадлал бий юу?

-Түүн дээр эргэлзэх шаардлага огт байхгүй. Учир нь суултууранд байрласан цоргонууд орж гарах бүртээ өөрсдийгөө бүрэн цэвэршүүлдэг. Тэгэхээр амархан бохирдоно гэж айх зүйлгүй.

Бидэг авахдаа авах гэж байгаа суултуур тань танай гэрийн танай 00-ын шаазан суултуурт тохирох уу гэдгийг анхаараарай. 

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.