“Өрийн хавх” тавьж, газар нутгийг нь эзлэх Хятад төлөвлөгөө

Twitter Print
2021 оны 12-р сар 02-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

Африк тивийн Уганда улс Хятадаас авсан зээлээ төлж чадалгүй оронд нь цор ганц олон улсын нисэх буудлаа өглөө. Уганда улс жилд 1.9 сая зорчигч хүлээн авдаг олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулж 2015 онд Хятадын Экспорт, Импорт банкнаас 207 сая долларыг жилийн 2% хүүтэй зээлсэн байна. Өдгөө зээлийн төлбөрөө хуваарийн дагуу хийж чадахгүй болсон тул нисэх буудлаа газрын хамт Хятад улсад шилжүүлэхээр болжээ.

Яг ийм байдлаар Хятадаас авсан зээлээ төлж дийлэхгүй,оронд нь газар нутгаа өгч байгаа улс орны тоо нэмэгдсээр байна.

Хятадын хэрэгжүүлж буй "Бүс ба зам" санаачлагын хүрээнд 1.5 их наяд долларын зээлийг дэлхийн 150 гаруй улс оронд олгоод байгаа нь тэдний тавьсан “ӨРИЙН ХАВХ” гэж үздэг.

Улс орнуудын төлбөрийн чадварыг нь харгалзахгүйгээр зээл өгч, зориудаар их хэмжээний өрөнд унагана. Гарцаагүй байдалд орсон тэдэнд газар нутгаа өгч өрөө дарах цор ганц сонголтыг үлдээнэ. БНХАУ-ын “өрийн хавх”-нд одоогоор ороод байгаа улсууд гэвэл:

1.Тажикистан улс Хятадаас авсан зээлийнхээ өрөнд 1158 хавтгай дөрвөлжин газар нутгаа өгсөн ч өрөө бүрэн дарж чадсангүй. Одоо дахин уурхай, ашигт малтмалаа өгч байна.

2. Шри Ланк улс “Хамбантота” нэртэй далайн боомтоо 15000 га газрынх нь хамт 99 жилийн түрээсээр өглөө.

3. Пакистан улс “Гвадар” боомтоо 40 жилийн түрээсээр өглөө

4. Мальдив, Соломон улсууд хэд хэдэн арлаа алдсан

5. Лаос өрөө төлж чадахгүй болсон тул цахилгаан, эрчим хүчний шугам сүлжээгээ 40 жилийн хугацаатай өглөө.

Хятад улс өөрөөс нь авсан зээлийн хэмжээ, хугацаа зэрэг мэдээллийг нууцлахыг зээл авч байгаа улсаас шаарддаг юм байна.

Ийм учраас Монгол улс хэдий хэмжээний, ямар нөхцөлтэй Хятадаас авсныг мэдэх боломжгүй юм. Гэвч Монгол улсын Хятадаас авсан зээл манай улсын эдийн засгийн чадавхитай харьцуулбал их юм.

Уганда улс Хятадаас авч ашигласан жилд 2% хүүтэй 207 сая долларын өрөнд цор ганц олон улсын нисэх буудлаа алдаж байгаа бол монголчууд зөвхөн Оюутолгойгоос жил бүр дээрхээс 8 дахин их доллартай тэнцэхүйц зэс, алт, мөнгөө алдаад хоосон хоцорч байна. Дуулиан болоод байгаа далд уурхай ашиглалтанд орвол одоогийнхоос 4 дахин их баялгаа сул алдах юм!

Сэтгүүлч Б.Отгон

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.