
ХҮЗҮҮГЭЭ ҮРЧЛЭЭГҮЙ БАЙЛГАХАД ИХ ОЛОН ЗҮЙЛ НӨЛӨӨЛДӨГ
Сүүлийн үед нэг зүйл дээр жаахан харамсаад байгаа нь хүзүүгээ сайн арчилж байх минь яав даа гэсэн бодол. Саяхан нэг нэвтрүүлэг харжээ суухад нүүрээ маш гоё будсан өөгүй сайхан царайтай атлаа хүзүү нь их үрчлээтсэн эмэгтэйг хараад өмнөөс ихэд харамсаж билээ. Тэгээд бодсон л доо. Хүзүүгээ хэрхэн арчлах вэ гэж... Өнөө ухаж судлаж унших дуртай хүн чинь энэ сэдвээр нэлээн эрэл хайгуул хийв. Тэгээд хүзүүгээ үрчлээнээс хамгаалахад дан ганц тос түрхэх хангалтгүй гэдгийг олж мэдсэн.
Хүзүүгээ үрчлээнээс аварч үлдэхийн тулд жилийн турш маш олон төрлийн тос түрхэж үзсэн. Бүр Солонгосоос хүртэл *хүзүүний арьсыг богино хугацаанд арилгана* гэсэн тодотголтой тос хүртэл захиж авчруулж туршиж хэрэглэж үзсэн.
Гялс, хурдан гэсэн үр дүнг амласан бүтээгдэхүүн бүрийн ард химийн орц найрлага өндөр байдаг нь хүзүүний тосон дээр ч илэрч миний гялс хүзүүнийхээ үрчлээнээс салах лөөлөө болж өнөөх тосныхоо үнэрийг ч авч чадахгүй больсон байдаг юм. Хурдан хугацаанд өндөр үр дүн өгөх үйлчлэл дунд нь химийн орц өндөр байсан болохоор үнэрт мэдрэг би харшсан байх.
Ингээд түргэн хугацаанд хүзүүний үрчлээнээс салах түүхэнд байхгүй юм байна гэдгийг мэдэж зугуухан ч үр дүнд хүрэх аргыг эрэлхийлж эхлэв. Судлаж үзээд хэд хэд шийдэлд хүрсэн.
1. Хүзүүгээ тослоод л үрчлээнээс салдаггүй юм байна. Хүзүүний дасгал хүртэл үрчлээнд эерэгээр нөлөөлдөг. Бүтэн биений иог хүзүүг тэнэгэр сайхан байлгахад маш чухал нөлөө үзүүлдгийг мэдэж авсан.
2. Хүзүүгээ арчилж эхлэх! Нүүрээ яг яаж арчилдаг түүн шигээ хүзүүгээ ч арчилж байх хэрэгтэй. Долоо хоногийн тодорхой өдөр хүзүүндээ ч маск түрхэж байх нь чухал.
3. Миний хувьд долоо хоногтоо нүүрэндээ 2 удаа "Коллаген маск* түрхэхдээ хүзүүндээ ч давхар хүртээдэг болсон. Нүүр, хүзүү татагддаг. Ер нь хүзүүний арьс арчлах төдий хамгийн хөөрхөн засал авч сайжирдаг хэсэг байна лээ ш дээ уул нь. Гол нь арчлах л хэрэгтэй юм билээ.
4. Хүзүүний дасгал өдөр тутамдаа хийж байх. /Урагшаа, хойшоо, баруун, зүүн гээд дасгал байдаг даа. Хийх үед хүзүүний арьс хөөрхөн татагдаж нөлөө үзүүлдэг юм байна билээ./
5. Хүзүүндээ тос түрхэхдээ доошоо биш дээшээ чиглэлтэй түрхэх ёстой юм билээ. Ингэж байж хүзүүний арьс дээш өргөгдөж үрчлээнээс хамгаалдагдана.
6. Дэргүй унтах хүзүүний үрчлээнээс хамгаалдаг гэдэг ч энэ арга бол над дээр хэрэгжихгүй юм билээ.
7. Бас жаахан хөдөлгөөнтэй байхгүй бол хөдөлгөөн муутайгаас нуруу их өвддөг. Нуруу өвдөхөөр дэрээ нугалж унтах гэдэг. Тэр нь мэдээж хүзүүний арьсанд нөлөөлдөг гээд. Өнөө дээсний үлгэр шиг ар араасаа шалтгаант үйлүүд гарч ирдэг юм билээ.
8. Мөн дэрний материал аль болох даавуун байвал зүгээр. Нейлон муу чанарын даавуу нүүрний арьсанд ч хүзүүний арьсанд ч муугаар нөлөөлдөг!
9. Нэг сонирхолтой зүйл мэдэж авсан нь уураг дутагдсан үед хүзүүний үрчлээ нэмэгддэг болохыг мэдэв. Тиймээс уургийн дутагдалд орсон эсэхээ няталж байх хэрэгтэй юм билээ.
11. За ерөнхийдөө хамгийн эрчимтэй үр дүнг авчирдаг зүйл бол гуаша. Гэхдээ энийг өөрсдөө дур мэдэж хийвэл бүүр илүү уршигтай тул. Сайн туршлагатай багшийн онлайн сургалтад хамрагдаж гарын дөртэй болох хэрэгтэй юм шиг санагдсан.
10. Миний хувьд урд нь нүүрнийхээ комны тосноос ч хүзүүндээ хүртээчихдэггүй төрлийн хүн байсан. Нуугаад яахав. Хүзүүгээ арчлахын чухлыг мэдсэн цагаасаа эхлээд ямар ч байсан нүүрний комноосоо хүзүүндээ илүүчилдэг болсон.
Гэхдээ алдсан цаг хугацаагаа нөхөж хүзүүгээ илүү хайрламаар санагдаж сайн тос хайж явж байгаад нэгэн монгол тос олсон нь миний хувьд зол болсон гэх үү дээ. *Кальцтай тос*. Eнэ тосыг хүзүүндээ өглөө, оройдоо заавал мартахгүй хэрэг зориг болгон түрхэх болсон. Түрхэх үед маш гоё чийг өгч хүзүүг бүхэлд нь хуурайшлаас аварч тосорхог болгоно. Хэсэг хугацааны дараа маш гоё гүн шингэсэн байдаг.
Энэ мэт өөр өөртөө бяцхан өөрчлөлтүүд нээж өдөр тутмынхаа хэвшил болгох нь чухал юм билээ шүү. Та бүхэн ч гэсэн өөрт хэрэгтэй тосоо олж аван хүзүүний дасгал хийж, тосоо зөв жигд түрхэж, долоо хоногт дор хаяж 2 удаа хүзүүндээ маск тавьж хэвшээрэй.
Хүзүү, гарын арьс эмэгтэй хүний насыг илэрхийлдэг гэдэг үг зүгээр ч нэг гарчихаагүй юм билээ шүү.
Энэ бичвэрийг уншиж байгаа залуу охидыг би азтайд тооцно. Яагаад гэвэл маний үед ингээд хэн нэгэн хэлээд яриад бичээд өгчихдөггүй байсан болохоор сулдаа ганхаж явж явж байгаад адаг сүүлд нь гэнэт юусан билээ, яасан билээ болж байхав дээ.
Хүзүүгээ өнөөдрөөс эхлэн хайрлаарай.
Бямбадоржийн Саруул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.