Мэндчилгээ

Twitter Print
2021 оны 11-р сар 02-нд 08:33 цагт
Мэдээний зураг,
Монгол Улсын гал голомт нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 382 жилийн ойн баярын мэндийг нийслэл хотынхоо эрхэм хүндэт иргэд, аж ахуйн нэгжүүд, гадаад улс орнуудаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газрын удирдлага болон ажилтнууд, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид, төр, захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид Та бүхэндээ өргөн дэвшүүлье.
 
Улаанбаатар хот нь дэлхийн бусад хотуудтай мөр зэрэгцэн инновац технологид суурилан, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломж бүрдэж буй түүхэн цаг үеийн босгон дээр ирээд байна. Учир нь 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэл хот эдийн засгийн чадавхаа бэхжүүлж, бие даан хөгжих баталгаагаар хангагдаад байгаа билээ. Монгол Улсын Их хурал, Засгийн газрын түвшинд сүүлийн 20 гаруй жил яригдсаар, өдгөө биелэлээ олоод буй эрх зүйн энэхүү боломжийг бид алдалгүй ашиглаж, нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээртэй хамтран ажиллах замаар нийслэл хотоо хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын мега төслүүдээ хөдөлгөх том зорилтыг өмнөө тавин ажиллаж байна.
 
Нийслэл хот эдийн засгийн хувьд тэлж, бие даан хөгжихийн зэрэгцээ дагуул хотуудаа бүтээн босгох боломжоор ийнхүү хангаж өгсөн Монгол Улсын Их Хурал, Засгийн Газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга, харьяа агентлаг болон  Ажлын хэсгийн нийт бие бүрэлдэхүүн, уг хуулийн төсөлд санал хүсэлтээ ирүүлсэн Нийслэлчүүд Та бүхэндээ халуун талархал илэрхийлье.  Ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх хуулиудын шинэчлэл, даган гарсан шинэ журмын хүрээнд Нийслэл хотод шинэ дүрэм мөрдөгдөнө. Дөрөв дэх зуундаа хөл тавихаар зэхэж буй Улаанбаатарчууд бидний амьдралын хэв маяг хөгжилд чиглэсэн  шинэ загварт шилжин ороход 60 гаруйхан хоног үлджээ.
 
Бие даасан эдийн засагтай, ухаалаг шийдэлтэй улсын нийслэл, дагуул хотуудыг хөгжүүлэхэд энэ удаагийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга түүний баг хамтын хүчээр ажиллана.
Олон арван жилээр үргэлжилсэн хотын асуудлуудыг шийдэх шийдлийг зөв тооцож, тооцоо судалгаанд үндэслэсэн гарц гаргалгаагаар асуудалд хандаж гэмээнэ бид өндөр соёлтой, өөрийн стандарттай, ногоон хөгжлийг дэмжсэн, хүндээ ээлтэй тэгш хүртээмжтэй улсын нийслэлийг бүтээн босгож чадна.

 
Их хотын иргэн бүрд Нийслэл Улаанбаатар хотынхоо түүхт ойн баярын мэндийг хүргэе. 
Дөрвөн уулаа түшиж хөгжсөн Улсын нийслэл Улаанбаатар хот өнөд өргөжин хөгжих болтугай.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Ж.Батбаясгалан
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.