Унгарын иргэд вакцины дижитал пасспорт эзэмшинэ

Twitter Print
2020 оны 12-р сар 24-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Унгарын Ерөнхий сайдын мэдэгдсэнээр Унгар улсад 12 сарын 27-ны өдрөөс Ковидын вакцин хийгдэж эхлэхээр болж байна. ЕХ-ны гишүүн улсуудад хуваарилагдсан эхний ээлжийн Pfizer 10000 тун вакцин 12 сарын 26-нд ирж, 27-ноос эхний ээлжинд эмч, сувилагч, асрагч нар, сэхээн амьдруулах тасагт ажиллаж буй хүмүүст хийхээр шийдвэрлээд байна.

Ерөнхий сайд Унгарын шуурхай комиссын хуралдаанд оролцож "Унгар улсад Ковидын вакцин хийх төлөвлөгөө" (!!!)-тэй танилцаж сайшаасан байна. Вакциныг ирэх бүрд нь зохион байгуулалттай богино хугацаанд эрсдэлгүйгээр хийх иж бүрэн төлөвлөгөө бэлэн болжээ. Вакцины төрлийн тухайд бүхий л боломжит вакцинуудыг худалдан авч, Унгар улсад ашиглах зөвшөөрөл өгөгдсөн тохиолдолд олон нийтэд нийлүүлэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар вакцин "сайн дурын бөгөөд үнэгүй байна" гэдэг зарчим баримталж байна.

Мөн апп байдлаар ашиглах ковидын буюу вакцины дижитал пасспортын тухай шийдвэрлэжээ. Энэ нь тухайн апп эзэмшигчийг халдвар аваад эдгэрсэн эсвэл вакцин хийлгэсэн эсэх тухай мэдээллийг агуулах учраас хөл хорио бусад хязгаарлалтын үед, мөн гадаадад зорчих үед саадгүй ашиглах бололцоо олгох юм. Ерөнхий сайдын хэлснээр вирустай хийх тулааны шийдвэрлэх үе эхэлж байна. Хүн бүр дор бүрнээ анхаарал болгоомжтой байж, дээд зэргээр сэргийлэхийг уриалж байна.

Зэнээмядарын Батбаяр Будапешт хот, Унгар улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.