
Эрмитажийн 250 жилийн ойг тохиолдуулан Санкт-Петербург хотын төв талбайд “Бал истории” сэдэвт 3D шоу-үзүүлбэр зохион байгуулжээ. Уг видео үзүүлбэрт Эрмитажийн оролцоотой түүхийн хамгийн гайхалтай хэсгүүдийн дэлгэн харуулсан байна.
Дэлхийн хамгийн том музейн нэгэнд зүй ёсоор тооцогддог алдарт Эрмитаж нь 1764 онд үүсэн байгуулагдсан бөгөөд тухайн үед хаанчилж байсан Екатерина II хатан хаан Берлиний наймаачин Иоханн Эрнст Гоцковскийгоос уран зургийн цогц бүтээлүүд авсан нь энэхүү алдарт музейн эхлэлийг тавьсан аж.
Өнөөгийн байдлаар Улсын Эрмитажийн үзүүлэнгүүд гурван сая гаруй болсон бөгөөд уран зураг, баримал, археологийн олдворууд болон өөр бусад төрлийн урлагийн бүтээлүүд багтаж байна.
Эрмитажийн нийт талбайн хэмжээ 233 мянган кв.м, үзэсгэлэнгийн талбай нь 66,8 мянган кв.метр юм.