ОХУ, Украины төлөөлөгчид Истанбулд уулзана

Twitter Print
2022 оны 03-р сар 29-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

ОХУ-Украины дайн 34 дэх өдрөө үргэлжилж байна.

Мариуполь хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Вадим Бойченкогийн мэдэгдсэнээр ОХУ Украин руу довтолсноос хойш зөвхөн Мариуполь хотод 5000 орчим хүн амь үрэгджээ. Амь үрэгдсэн иргэдийн 210 нь хүүхдүүд аж.

Мариуполь хотод ойролцоогоор 160 мянган хүн тог цахилгаан, дулаан, хоол хүнс, эм тариагүй гацаад байгаа ба иргэдийг бүгдийг нь нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэжээ.

Чернобылийн АЦС-ын ажилчдын мэдээлснээр тус станцыг хяналтандаа авсан ОХУ-ын зэвсэгт хүчний цэргүүд станцын ойролцоо байрлах цацраг идэвхт бодисын хэмжээ өндөр гэгддэг "Рыжий лес" бүс рүү ямар ч хамгаалалтгүйгээр танк болон бусад машин техниктэйгээ орж, агаарт хортой тоос тоосонцрыг босгожээ.

Украины зэвсэгт хүчнийхэн нийслэл Киевээс холгүй байрлах Ирпен хотыг бүрэн хяналтандаа авч чадсан байна. Их Британийн Тагнуулын албанаас мэдээлснээр ОХУ Украины зүүн хязгаар луу нэмж 1000 гаруй цэрэг илгээхээр бэлтгэж байгаа аж.

Оросын Батлан хамгаалахын яам Оросын цэргийн хувийн компани болох Вагнер группын цэргүүд Украины зүүн бүс нутагт алба хааж байгаа ба нэмж 1000 гаруй цэрэг илгээхээр төлөвлөж байгаа тухай мэдээлжээ.

Украин болон ОХУ-ын төлөөлөгчид энэ мягмар гарагт Туркийн Истанбул хотноо энхийн хэлэлцээр хийх зорилгоор уулзах юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.