"Төгсгөлгүй" тангод уусахуй

Өнгөрсөн хагас бүтэн сайнд Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театр шинэхэн уран бүтээлээ танилцууллаа. Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн зохиол, Ч.Мөнхзулын цомнол, удирдаач СТА Ц.Мөнхболдын удирдсан “Төгсгөлгүй танго” балет тус театрын үзэгчдэдээ барьж буй шинэ жилийн бэлэг байв. Шинэ бүжгэн жүжгийн бүжиг дэглээчээр Э.Эрдэнэжаргал ажилласан бол ерөнхий зураачаар СТА Г.Ганбаатар, зөвлөх балетмэйстер СТА Г.Дашлхагва нарын хүчин чармайлтаар нэгэн шинэ балет Монголын тайзнаа мэндэллээ.  Залууст зориулсан шинэхэн балетын цомнолыг УДБЭТ-ын дарга Ч.Мөнхзул туурвисан байна. 

Хайр хязгааргүй хүчтэй, бас төгсгөлгүй. Төрөхөөс үхэх хүртэл, бүр түүнээс ч цааш үргэлжилж болох сэтгэлийн хамгийн нарийн утсыг хөндсөн хайрын тухай сэдэв, түүх ч төгсгөлгүй. Тиймээс ч Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 52 дахь жилийн үзвэрийн улиралдаа "Төгсгөлгүй" танго балетыг багтааж, мөнхийн хайрын түүхийг тайзнаа амилуулсан нь энэ.

 

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.