Итали улс Европын жуулчдыг хүлээн авч эхэллээ

Twitter Print
2020 оны 06-р сар 03-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын халдварын тохиолдлууд буурсантай холбоотойгоор Европын улс орнууд эхнээсээ хөл хориогоо сулруулж эхлээд байгаа билээ. Тэгвэл хэдхэн цагийн дараа Итали улс хилээ нээж, Европын улс орнуудаас жуулчид хүлээн авч эхлэх гэж байна.

Түүнчлэн Итали улс дотоодын хөдөлгөөнөө нээж, иргэд муж хооронд чөлөөтэй зорчих боломжтой болжээ. Хөл хориог сулруулах тухай төлөвлөгөөг танилцуулах үеэрээ Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте, "Бид халдварын муруй дахин өсөх эрсдэл байгаа гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ бид одоо үүнийг хүлээн зөвшөөрч бүгдийг эхлүүлэхгүй бол бидэнд дахин боломж олдохгүй." хэмээн онцолсон билээ. Аялал жуулчлал нь Италийн эдийн засгийн хувьд маш чухал ач холбогдолтой салбар бөгөөд коронавирусын цар тахалтай холбоотойгоор Италийн аялал жуулчлалын салбар бүхэлдээ зогсонги байдалд орсон билээ.

Хөл хорио сулруулсантай холбоотойгоор Ромын Колизей амфитеатр жуулчдад үүд хаалгаа хэдийн нээгээд байна. Итали улс коронавирусын цар тахалд хамгийн ихээр өртсөн улс орнуудын нэг бөгөөд тус улсад коронавирусын халдвар авсан 230 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 33 500 хүн нас барсан билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.