Дэлхийн хамгийн баян хүн Амазоны Жефф Безосоос юу сурах вэ?

Twitter Print
2022 оны 08-р сар 08-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хамгийн баян хүн Амазоны Жефф Безосоос юу сурах вэ?

1990 оноос хойш 32 жилийн турш монголын хөгжлийг 1950-1970 оныхон авч явлаа. Сайнтай, муутай цаг үеийг өнгөрөөлөө. Одоо 1970-1990 оныхонд улс орныг авч явах хариуцлага шилжин ирээд байна.

Биднийг эндээ хэмлэлдэж байх зуурт Жефф Безос нь Амазон хэмээх 1.5 их наяд долларын компанийг 30 жилийн хугацаанд босголоо. Энэ бол манай улсын эдийн засгийг 150 дахин үржүүлсэн дүн юм.

Тэгвэл Жефф Безосоос 1970-1990 оны бизнесмэн, эмч, багш, иргэн, хуульч, улс төрч залуус юу сурч болох вэ? Жефф Безосийн бичсэн захианаас нь сийрүүлж харцгаая.

"...Амазоны хувьцаа эзэмшигчид ээ!

...1997 онд та бүгдэд бичсэн захидалдаа би Амазоны зорилго бол интернетийн хүчийг ашиглаж харилцагч нартаа үйлчлэх явдал гэдгийг хэлсэн билээ. Үүнээс хойш их цаг хугацаа өнгөрч, бид өдөр бүр харилцагч нараа баярлуулахыг хичээн ажиллаж ирлээ...

Энэ хооронд манай хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө 1.6 их наяд долларт хүрэв. Би баян хүн боллоо. Гэхдээ энэ их баялагийн 7/8-г та бүгд эзэмшиж байгаа юм. Та бүгд гэж хэн билээ?

Та бол Тэтгэвэрийн Сан, Хуримтлалын Сан, Хөрөнгө Оруулалтын Сангууд, Мэри ба Ларри нар билээ.

Саяхан надад манай хувьцаа эзэмшигч Мэри ба Ларри хоёроос ирсэн захиаг би энд товч сийрүүлье гэж бодлоо...

"""

Эрхэм Безос!

Амазоныг агуу компани болгосонд тань баярлалаа. Энэ хичээл зүтгэл тань манай гэр бүлд ямар хувь нэмэр болсон талаар танд хэлэхийг хүслээ.

1997 онд та Амазоныг IPO хийхэд бидний хүү Райн 12 настай байлаа. Тэр маань номонд дуртай байсан тул бид тухайн үедээ ном зардаг компани байсан Амазоны 2 ширхэг хувьцаа авч бэлэглэсэн юм. Төрсөн өдрийн бэлгэнд өгөх бидний бэл бэнчин тийм л байв.

Энэ хооронд Райн маань мөнгө хэрэгтэй болохоороо л хувьцаагаа зарах тухай бидэнд хэлдэг байв. Тэр болгонд нь бид хувьцааг нь худалдаж аваад, буцааж өөрт нь бэлэглэж байлаа. Энэ нь одоо манай гэр бүлийнхэний ярьдаг сайхан дурсамж, хошигнол болжээ.

Энэ жил Райн маань байшин авах болж, хувьцаанаасаа зарж мөнгө гаргалаа. 1997 онд авсан анхны 2 ширхэг хувьцаа маань манай гэр бүлд маш их нэмэр болж ирлээ. Он жилүүдэд Амазоны үнэ цэн жил ирэх тутам өсч байгааг бид тасралтгүй ажиглаж, хүмүүст бахархан ярьж ирсэн билээ.

Амазоны захирлаар бахархал дүүрэн ажилласанд тань баяр хүргэе. Та болон таны баг ямар их хөлс хүч гаргаж, зовлон бэрхшээл туулж өдийг хүрснийг бид төсөөлж ч хүрэхгүй биз ээ. Одоо та амарч, өөртөө жаахан цаг гаргаж, хийж амжаагүй зүйлсээ хийх нь зөв байхаа...

Хүндэтгэсэн,

Мэри ба Ларри

Жич: Бид 2 биш 10 ширхэг хувьцаа авсан ч болоосой!

""""

...Энэ мэтчилэн Амазоны хувьцаа эзэмшигчдэд өгсөн үнэ цэнээрээ бид бахархдаг. Гэхдээ үүнээс ч дутахгүй чухал зүйл бол бидний харилцагч нартаа өгдөг үнэ цэн юм. Хэрэв бизнест амжилттай байхыг хүсч байгаа бол хэрэглэснээсээ илүү ихийг бүтээх ёстой. Тантай харилцаанд орж байгаа бүх хүнд ямар нэг зүйлийг өгөх хэрэгтэй. Хэрэв эргэн тойрондоо үнэ цэн бий болгож, өгөх сэтгэлээр ханддаггүй бизнесмэн байгаа бол тэрний түр зуурын амжилт нь нэг их удахгүй...

Өнгөрсөн онд бид хувьцаа эзэмшигчиддээ 21 тэрбум доллар, ажилтнууддаа 91 тэрбум доллар, харин харилцагч нартаа нийт 189 тэрбум долларын үнэ цэнийг өгчээ... Жефф Безос""

,,,,,,,,,

Хувьцаат компанийн захирал хийх нь ийм л сайхан ажил. Хэдэн мянган гэр бүлийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэхийн төлөө ажилладаг.

1990 он гараад бид чөлөөт зах зээл, ардчилал гэх үгсийг анх сонссон билээ. Эхнээсээ капитализм бол "Хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг" зах зээл юм гэсэн номын дуу сонсоод л хөөрхий 1950-1960 оныхон маань ханцуй шамлан орж билээ. Би сайн санаж байна.

"Хөрөнгөтний нийгэмд чадалтай нь боловсрол олж авч, чадалгүй нь хар ажилчин болдог юм" гэж зөндөө ярихыг би сонссон.

Ингээд 32 жил орондоо орох завгүй олзлон булаалдаж, хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн тэмцэцгээв бид. Нийтийн эрх ашиг, үндэстний эрх ашиг, ард түмнээ хайрлах, нэг нэгнийгээ хайрлах тухай ойлголт байсангүй. Амин хувийн эрх ашгаас өөр юу ч үгүй, хүний нийгмээр бол адгийн доод эрэмбийн нийгмийг байгуулж орхив оо.

32 жилийн хугацаанд монгол хүн монгол хүнтэйгээ л өрсөлдлөө. Монгол хүний дайсан нь монгол хүн байв. Монгол хүний гэмтэн нь монгол хүн байв. Хятад хүн Америк хүнтэй өрсөлдөж, Солонгосчууд Японы электроникийг энэ хооронд цохих зэргээр аливаа үндэстэн дотроо өрсөлдөж, дотроо алалцахыг үзсэнгүй.

Хавиргаа хазах хар нохой мэт цаашид явж бид болохгүй.

1970-1990 оны бизнесмэнүүд ээ сэрэхтүн, ухаарахтун!

Бид гар гараасаа барилцаад дэлхийн зах зээл дээр үзэлцэх ёстой. Тэрнээс ах нар шигээ хоорондоо алалцаж болохгүй. Бас амин хувиа бодож үндэстнээ огоорох учиргүй. Бид нэгдүгээрт монгол үндэстнээ бодох ёстой, хоёрдугаарт монгол улсаа бодох ёстой, гуравдугаарт харилцагчаа, дөрөвдүгээрт ажилчдаа, тавдугаарт хувьцаа эзэмшигчидээ, эцэст нь л өөрийгөө бодож сурах ёстой.

Жефф Безосын захиаг дахиад уншицгаа. Бизнес хийнэ, компани удирдана гэдэг бол хүн арддаа сайн сайхан зүйл хийж бүтээж өгөх тухай асуудал юм шүү.

Хүний амьдралд мөнгө хэрэгтэй байж болно. Гэхдээ бахархал бүтээж чадаагүй амьдрал бол амьтны амьдрал мөн. Хүний амьдрал бол мөнгөөр хэмжигдэх учиргүй. Бахархал, талархал, хайр хүндлэлээр хэмжигдэх ёстой. Тэрийг санацгаая.

Шинэ бизнес соёл, шинэ маягийн компаниудыг бүтээцгээе.

1970-1990 оны лидер залуус, компанийн эзэд, бизнесмэнүүд, захирлуудад зориулав.

Өлзийбаярын Ганзориг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (129.205.124.221) 2022-08-08 14:38
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах

    • Зочин

      (103.242.47.42) 2021-12-04 15:05
      • 0
      • 0

      зөв л юм хэлжээ хуультай бол хуулиа дүрэмтэй бол дүрэмээ л барих ёстой

      Хариулах