Б.Шоовдор 3000 ам.доллар хүртэнэ

Twitter Print
2021 оны 12-р сар 04-нд 10:12 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөл, сонгомол бөхийн жин тус бүрийн (нийт 30 жин) чансааны эхний гурван бөхөд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн билээ.

Чансааг тэргүүлэгч бөх 10000, аман хүзүү нь 7000, гуравт орсон бөх 3000 ам.долларын шагнал хүртэхээр болсон юм.

Эмэгтэй чөлөөт бөхийн шагнал хүртэх бөхчүүдийн нэрсийг зарлахад манай улсаас цорын ганц бөх багтжээ. Тодруулбал, ДАШТ-ий гурван хүрэл медальт ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд 39 оноотой гуравт жагссанаар 3000 ам.доллар гардан авахаар болов.

Тэрбээр дөрөвдүгээр сард Алматыд болсон Азийн аваргад үзүүрлэж, аравдугаар сарын эхээр Ослогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.