Дугуйн замын хашлагыг засч өргөжүүлэхээр боллоо

Twitter Print
2021 оны 04-р сар 08-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Маршалын гүүрнээс Гачуурт, Улиастайн гүүр хүртэлх 7.2 км үргэлжлэх унадаг дугуйн замын хоёр талын хашлаганы асуудал нийгмийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа.

Учир нь дугуйн замын асфальтан хэсгийн шууд 2 талаар хашлага байршуулсан нь унадаг дугуйгаар зорчигчдод аюултай нөхцөл байдал үүсгэсэн гэдэг нь тодорхой харагддаг.

Газарзүйн нөхцөл байдал нь хашлага хийх зайлшгүй шаардлагатай хэсэг цөөнгүй байгаа нь тодорхой, нийт замын 80 орчим хувь нь 1-7 м хүртэл өндөр далан хэсэгт байрласан байна. Гэхдээ л замруугаа шахсан хаалт биш.

Энэ талаар тухайн ажлыг гүйцэтгэгч Алтай рөүд ХХК, захиалагч, хөрөнгө оруулагч талуудтай уулзаж унадаг дугуйны зорчих хэсгээс 2 талруу стандартын дагуу 50х50 см тэлж зорчих хэсгийн хажуугаар шороон хэсэг буюу гэнэтийн үед зогсох зай гаргах талаар ярилцаж тохирлоо, санал нэгтэй.

Түүнчлэн зорчих хэсэгт шаардлагатай тэмдэг тэмдэглэлийг байршуулах эсвэл зорчих хэсэгт тэмдэглэл маягаар хийх, иргэд хэдэн км замыг туулж байгаагаа мэдэх км - ийн заалтуудыг мэдээлхээс гадна, унадаг дугуй унасан хүний бие организмд хэд дэх км-т ямар эерэг өөрчлөлт ордог тухай шаардлагатай мэдээллүүдийг байршуулах гэх мэт ажлуудыг хийхээр ярилцаж шийдвэрлэхээр боллоо.

Самбуугийн Энхтөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.