Милан хотын багууд учраа олохгүй байна

Twitter Print
2014 оны 12-р сар 09-нд 12:56 цагт
Мэдээний зураг,

Италийн хөлбөмбөгийн дээд лигийн 14-р тойргийн тоглолтууд боллоо. Бямба гарагт “Турин”-“Палермо” 2:2, “Рома”-“Сассуола” 2:2-оор тэнцсэн бол ням гарагт “Аталанта”-“Сесена” 3:2, “Женоа”-“Милан” 1:0, “Лацио”-“Парма” 2:1, “Удиезе”-“Интер” 2:1-ээр хожсон. Харин урд шөнө “Верона”-“Кальяри” 2:0, “Сампдория”-“Хеллас” 3:1-ээр тус тус хожиж, ээлжит гурван оноогоо авчээ. Энэ тойрогт Милан хотын хоёр шилдэг баг ялагдал хүлээсэн нь оны шүүмжлэлийн бай болсон юм. Цагтаа Европын “Аваргуудын лиг”-ийн тэмцээнд түрүүлж явсан “Милан”, “Интер” багууд даруухан өрсөлдөгч нартаа хожигдож, хүснэгтийн 7, 12-р байруудад бичигдэж байна.

Талбай дээрээ 2:1-ээр хожигдсон “Интер”-ын дасгалжуулагч Р.Манчини ярихдаа “Би энэ хожигдолд бухимдаж байна. Нэгэнт болоод өнгөрсөн үйл явдал болохоор юу ч хийж чадахгүй. Манай залуучууд сайн тоглож байгаа ч гурван оноо авахад хангалтгүй байна. Одоо цаашид бүх тоглолтонд маш сайн бэлтгэлтэй оролцох болно” гэсэн байна. Харин “Милан” клубын дасгалжуулагч Ф.Инзаги “Милан клубыг би хэнээс ч дутахгүй сайн мэднэ. Олон ялалтыг энэ багтайгаа хамт байгуулж, дэлхийн шилдэг нь болсон цаг нь саяхан. Гэхдээ одоо Милан шилжилтийн үе дээрээ явж байна. Хэдийгээр сул багт хожигдсон нь өрсөлдөгч бүр чанга учраа байдаг. Одоо дараагийн тойргуудад Наполи, Рома багуудтай тоглоно. Бид шилжилтийн үеийг даван туулах болно” гэсэн юм.

Италийн "Сери А"-гийн 2014-2015 оны улирлын хүснэгт

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.