Налайх-Чойрыг холбосон зам ирэх сард ашиглалтад орно

Twitter Print
2020 оны 05-р сар 29-нд 15:45 цагт
Мэдээний зураг,

Налайх-Чойрын чиглэлийн авто замын ажил  ирэх зургадугаар сарын 10-н гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Одоогоор авто замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Нийт 4.64 км автозам нь 40 метр өргөн, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний зам болон ногоон зурвастай, үйлдвэрлэл аж ахуйн газар болон бусад гудамж замын зэрэглэлтэй, хүнд даацийн автомашин зорчих цемент бетон юм.

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр хийгдэж буй уг бүтээн байгуулалтын ажил нь 2018 онд эхэлж, өнөөдрийн байдлаар авто замын үндсэн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, явган хүний зам, хөвөө, тоноглолын ажлууд хийгдэж байгаа аж.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.