Зорилтот бүлгийн 10 мянган өрхөд сайжруулсан түлш олгож байна

Twitter Print
2020 оны 09-р сар 24-нд 14:51 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Халамжийн газрууд, “Тавантолгой түлш” ХХК хамтран зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлшийг үнэ төлбөргүй олгож байна.  

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу одоогоор төвийн зургаан дүүрэгт 70 орчим мянган тонн сайжруулсан түлш нөөцөлжээ. Нийт 23 аж ахуйн нэгж сайжруулсан түлшийг үйлдвэрээс борлуулалтын цэг рүү хүргэж байгаа бөгөөд сайжруулсан түлшний 100 орчим борлуулалтын цэг ажиллаж байгаа.

Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал өнөөдөр цаг үеийн байдлын талаар хэвлэлийн хурал хийх үеэр “Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой түлш” ХХК хамтран сайжруулсан түлшний борлуулалт болон дундын баазуудад тээвэрлэлт хийж байгаа. “Тавантолгой түлш” ХХК энэ өвөл 800 орчим борлуулалтын цэг ажиллуулах мэдээлэл өгсөн. Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс төрийн 6000 орчим албан хаагч төвийн дүүргийн гэр хорооллын айл өрхийн угаарын хий мэдрэгч хэвийн ажиллаж байгаа эсэх, зуух пийшингийн аюулгүй байдлыг шалгаж байгаа” гэв.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.