Британийн хатан хааны гэр бүлийнхэний нууц

Twitter Print
2020 оны 05-р сар 08-нд 09:53 цагт
Мэдээний зураг,

Британийн эрдэмтэд  хатан хааныхаа гэр бүлд генетикийн онцгой нарийн судалгаа хийж байгаад хэрхэвч задалж болшгүй нууцад хүрч баларчээ. Тэд эзэн хаан III Ричардаас хадгалагдан хоцорсон ДНК-г судалж одоогийн таван үр удамынхантай нь харьцуулж үзээд хааны төрөл садангийнханы эрчүүдийн дотроос хэн нэг нь үнэнч сэтгэлийн тангараг хөсөрдүүлсэн гэрч болохыг тогтоосон гэнэ.

Судалгааны үр дүнд эрдэмтэд хааны гэр бүлд хоноцийн хүүхэд (bastard) шургалж амжсан гэдгийг олж мэдсэн боловч чухам хэзээ, аль үе, удамд олдсон болохыг одоохондоо нарийн тогтоож чадаагүй байгаа аж.  Уг “гайтай” судалгаа зөвхөн эцгээс хүүд удамшдаг эр хүний Y-хромосомд тулгуурласан бөгөөд эрдэмтэд энэ үндсэн дээр Ричард хааны удам гэгдэж байгаа одоогийн хатан хааны гэр бүлийн таван гишүүн хуурамч нэр зүүгчид болох нь тодорхой болоод байгаа аж. Уг нээлт эцэстээ Британийн олон нийтийг цочроож, хууль ёсны засаглалд аюул учруулаад байгаа бөгөөд юуны түрүүн Ланкастерийн тэргүүн герцог Жон Гонт болон түүний хүү Жон Бофорт, Сомерсет гүн, тэрчлэн Тюдорийн удмын хэд хэдэн алдартай эрхэмүүдэд сүүдэр унагаж, хардлага төрүүлээд байгаа гэнэ.

The Daily Mail сонинд тэмдэглэснээр, саяхан нийтлэгдсэн уг баримт одоогийн хатан хаан Елизавета II-ийн удам судрыг асуудлыг ч хөндөж байгаа бол судлаачдын онцолж байгаагаар уг асуудал хааны үр удмынханаас яг хэн нь гэр бүлээсээ гадуур хүүхэд олсон болохоос хамаарах аж. Гэвч шуугиан тарьсан эрдэмтэд үүнийг баттай нарийн тогтоож чадаагүй байгаа учраас хааны титэм залгамжлах тухай асуудал одоо хөндөгдөхгүй гэнэ. "Эрхэмсэг дээд хатан хаантан тэргүүндээ титэм асаах ёсгүй гэдэг асуудлыг бид ямар ч тохиолдолд авч хэлэлцээгүй" гэж судалгааны багийн удирдагч профессор Кевин Шерер тэмдэглэсэн байна.

Харин судлаачдын тэмдэглэж байгаагаар, Эдуард III хаан болон түүний хүү Жон Гонт нарын хооронд ямар цусан холбоо байгаа нь эргэлзээ төрүүлэх гол асуудал болж байгаа бөгөөд хэрвээ Гонтын эцэг удмын хүн биш бол Тюдорын удмынханд титэм өвлөх асуудал эргэлзээтэй болно, учир нь Генрих VII хааныханы удмыг үндэслэсэн эх Маргарет Бофорт, Гонтын ач охин болж таарч байгаа аж.  

Энэ тохиолдолд Генрих IV-ын удмын  Ланкастерийн хаад Генрих V болон Генрих VI титэм өвлөх эрхгүй байх байсан, "Хэрвээ Жон Гонт болон түүний хүү  Жон Бофорт нарын хоорондын үед, тэрчлэн Сомерсет гүний удамд өөр эцгээс төрсөн хүү гарч ирсэн тохиолдолд Тюдорийн үе залгамжилсан удмынхан ч титэм өвлөх эрхгүй болох юм" судлаачид дүгнэсэн байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.