Хонгконгийн засгийн газар 18-аас дээш насны иргэддээ тус бүр 10 мянган хонгконг доллар тараах гэнэ

Twitter Print
2020 оны 02-р сар 27-нд 15:11 цагт
Мэдээний зураг,

Хонгконгийн засгийн газар тус хотод байнгын оршин суудаг 18-аас дээш насны 7 сая орчим иргэддээ тус бүр 10 мянган хонгконг доллар буюу 1280 ам. долларыг тараахаар болсон байна.

Ингэснээр Хонгконгийн эрх баригчид иргэдийн худалдан авах чадамжийг нэмэгдүүлж, санхүүгийн дарамтыг нь багасгахыг зорьжээ. Хонгконгийн тусгай захиргааны бүсийн эдийн засаг сүүлийн хэдэн саруудад уналтанд ороод байсан ба үүнд өнгөрсөн жилийн 6-р сараас хойш үргэлжилсэн иргэний хөдөлгөөнийхний эсэргүүцлийн жагсаал цуглаан болон коронавирусын халдварын дэгдэлт зэрэг нөлөөлжээ.

Байнгын оршин суугчиддаа мөнгө тараахаас гадна Хонгконгийн засгийн газар 2 сая орчим иргэдийн орлогын албан татварыг бууруулах, бага орлоготой иргэдийг нийтийн байрны түрээсээс 1 сарын хугацаатай чөлөөлөх, 200 мянган орчим өрхөд нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох шийдвэрийн гаргаад байгаа аж. Одоогийн байдлаар Хонгконгийн тусгай захиргааны бүсэд коронавирусын халдвар авсан 81 тохиолдол бүртгэгдээд байгаа ба тус хотод коронавирусын халдварын улмаас 2 хүн нас барсан билээ. 

Эх сурвалж: South China Morning Post

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.