Зайрмагнаас татгалзах шалтгаан

Twitter Print
2022 оны 05-р сар 09-нд 08:46 цагт
Мэдээний зураг,

Зайрмагнаас татгалзсан шалтгаанаа товчхон өгүүлье.

Бидний амтархан иддэг, хүүхэд, хөгшидгүй дурладаг "орчин цагийн зайрмаг" нь химийн нэмэлттэй, үйлдвэрийн боловсруулалттай, чихрийн агууламж өндөртэйгөөс гадна транс тос /эсвэл ургамлын тосоор/ хийгддэг. Яагаад ургамлын тос, яагаад транс тос гэж гайхаж байгаа байх л даа. Хариулт нь их энгийн цэвэр цөцгийн тос энэ хоёроосоо хамаагүй үнэтэй болохоор том үйлдвэрүүд их хэмжээгээр үйлдвэрлэж тэр хэрээрээ орлого ашиг олохоо л боддогт оршино.

Зайрмагийг чихэрлэг амттан л гэж хүртдэг шүү дээ. Гэтэл яг сайн тагнайндаа амтлахад давс амтагддаг. Тэгэхээр зайрмагны орц найрлаганд давсны агууламж байдаг гэсэн үг. Хайлуулж урсахгүй тогтвортой байлгахын тулд давс хийдэг.

Бидний багад сүүний үйлдвэрийн сүү амтагдсан нимгэн торхтой шовгор зайрмагны тухай энд яриагүй гэдгийг ойлгоорой. Гаднаас орж ирж байгаа элдэв өнгийн эрээн мяраан гоё ганган сав баглаа боодолтойнууд ихэнх нь сүү биш ургамлын тосоор хийдчихсэн зайрмагнууд байдаг.

Сүүг ургамлын тосоор орлуулж хийдэг болохоор яг л сүү шиг амттай болгох гэж амт оруулагч, өнгө оруулагч гээд химийн нэмэлт бодисуудыг хийж өгдөг.

Кофены сүүгээ ч малын гаралтай сүүгээр хийчихгүй байна шүү дээ. Ургамлын тосноос гаргаж авсан сүүнцэрээр хийдэг үед л бид амьдарч байна. Сүүтэй кофе яагаад илчлэг өндөртэй таргалуулаад байдаг шалтгаан нь ердөө л ургамлын тосоор хийдэг сүү орлуулагчтай нь л холбоотой юм шүү дээ.

Яахав амьтны гаралтай сүүгээ хийгээд цөцгийн тосоо хийж хөөсрүүлээд хийдэг зайрмагнууд байгаа байгаа. Үгүйсгэхгүй. Гэхдээ ховор. Бас үнэтэй.

Цэвэр сүүгээр хийсэн зайрмаг богино хугацаанд мууддаг, хадгалалт тээвэрлэлтийн ая даах чадвар муу. Дээрээс нь өндөр зардлаар бүтдэг. Ийм болохоор л хугацаа уртасгагчтай, сүү орлуулагч, ургамлын тостой зайрмаг хүчээ аваад байгааг л ойлгох хэрэгтэй юм уу даа.

Үнэхээр идмээр авмаар санагдаад байвал шошгон дээрх орц, найрлагыг нь сайтар уншиж судлах л хэрэгтэй болж таараад байна.

Манайхан хүүхдүүдээ эрхлүүлж байна гээд чипс, зайрмагаар орой болгон бөмбөгдчихөөд эцэст нь хүүхэд маань харшилтай болчихлоо одоо яанаа гэх нь элбэг.

Мэдээж энэ их химийн бодис, хиймэл бүтээгдэхүүний хоруу чанарыг тэр бяцхан бие ходоод, гэдэс яаж дийлэх вэ дээ. Арга ядаад л арьс маханд нь мэдрүүлж харшил, маажуур болгон сануулж байгаа нь тэр шүү дээ.

Энэ нэг хүүхэн байнга л ургамлын тос, транс тос, химийн Е тэмдэгт нэмэлт гэхийн гэж магадгүй.

Дэлхийн бүх том үйлдвэрүүд ашиг орлогоо бодоод дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа нь нуух аргагүй үнэн юм.

Гаднаас орж ирсэн хүнс хор болчихоод байгаа энэ үед Монгол орны хөрс шороонд ургасан ногоо, жимс, гурил, буудай л биднийг аварч авч үлдэнэ.

Хүүхдээ эрхлүүлэх нэрэн дор бүү хордуул!

Б.Саруул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.