
Зуурмагны орц:
Гурил-400 гр
Масло-230 гр
Өндөг-1 ширхэг
Хүйтэн ус-160гр
Давс-Чимх
Хүнсний сода 1 а.халбага
Хийх арга:
1. Гурил +сода+ давс=сайтар холиж хутгана.
2. Маслоо 40 орчим минутын ѳмнѳ хѳлдѳѳсѳн байх ёстой ба хѳлдѳѳгчнѳѳс гаргаж жижиглэж хэрчээд бэлдсэн гурилан дээрээ хийж гараараа багсарна.
3. Ус+ѳндѳг= сайтар холиод дээрх гурилан дээрээ хийж нухаад гурилаа 8 тэнцүү хэсэгт хувааж даавуугаар бүтээгээд хѳргѳгчинд 3 цаг байлгана.
4. Гурил маань царцаад элдхэд амархан болсон байна. 8 ш гурилаа тус бүрчлэн элдээд 22-24см хэвээр тойруулж зүсээд урьдчилж халаасан дуковнд 220 градуст 6-7 минут болгоод бүрэн хѳрсѳний дараа кремээ түрхэнэ. Тойруулж зүсэж авсан гурилаа хамтад нь болгоод уутанд хийж цохиж үйрүүлээд дараа нь тортоо бүрдэг шүү.
Крем чанах :
Орц: 2ш ѳндѳг
1 а.халбага(том) крахмал + 3 а.халбага сүү
масло-300гр
молоко-380мл
15гр ванилин
200мл халуун сүү
Чанах арга: 1. Крахмал+ 3 а.халбага хүйтэн сүү= холиж хутгана
2. 2ш ѳндѳг+крахмалтай сүү=бүрэн уустал холиж хутгана
3. Дээрх зуурмаг дээрээ урьдчилж халаасан 200мл сүүгээ бага багаар нэмж хийж жигдэртэл нь хутгаад зѳѳлѳн гал дээр тасралтгүй хутгасаар буцалгана (хэт удаан буцалгахгүй дѳнгѳж буцлаад 1-2 удаа пор хийлгээд авна зуурмаг халбагнаас урсахгүй ѳтгѳн болсон байх ёстой )
Ингээд дээрх зуурмагаа ѳѳр саванд хийж хѳргѳнѳ.
4. Зѳѳлѳрсѳн маслоо миксэрдээд+молоко+ванилин= жигдэртэл миксэрдэж+ бүрэн хѳрсѳн 3 р зуурмагаа бага багаар хийж миксэрдээд л чанамал крем бэлэн боллоо.
+ Давхар бүрт нь кремээ жигд түрхээд тортон дээрээ 1-2кг хүнд зүйл тавьж хѳргѳгчинд 5+ бэхжүүлээд идхэд бэлэн. Хийхэд гар ажилгаа нилээн ихтэй ч их гоё зѳѳлѳн амттай болдог шүү.
Анхаарах зүйлс: Кремны орц масло, молоко, ѳндѳг нь тасалгааны темпратурт дор хаяж 4 цаг болсон байх ёстой... Хэрвээ аль нэг нь хүйтэн байвал крем ээдэж гашилна. Харин гурил зуурах масло нь хѳлдүү байх хэрэгтэй шүү.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.