Драмын тeатрын 54 ажилтнаас ковид19 илэрчээ

Twitter Print
2021 оны 03-р сар 07-нд 20:51 цагт
Мэдээний зураг,

Улсын драмын Эрдмийн тeатрын нийт 54 ажилтны коронавирусийн шинжилгээний хариу эeрэг гарчээ. Тус газар 3 сарын 4-ний өдрөөс эхлэн Анна Карeнина тоглолтыг өдөр бүр тайзнаа тоглож байсан юм. Энэ тухай НОК нотоллоо. Харин яг хэдэн хүн халдвар туссаныг тодорхой хэлэх боломжгүй байна гэлээ. 

Одоогоор театрын энэ сарын 14-нийг хүртэлх бүх тоглолт цуцлагдсан бөгөөд бусад ажилчид гэртээ тусгаарлагдаад байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Эхний ээлжинд шинжилгээний хариунд ковид-19 илэрсэн ажилчдыг тусгаарлахаар авч явсан байна.

Гуравдугаар сарын 3, 4, 5, 6-ны өдөр УДЭТ-т "Анна Каренина" жүжиг үзсэн 900 гаруй хүнийг шинжилгээнд хамрагдах шаардлагатайг Улсын онцгой комиссын шуурхай штабаас  мэдээллээ. Эдгээр хүмүүс гуравдугаар сарын 9,10-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд УДЭТ-т ирж, коронавирус илрүүлэх PCR  шинжилгээг сайн дураараа өгөх боломжтой юм байна.

Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч маргааш (2021.03.08-нд) 09 цагаас Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлагдлаа.

Улсын Драмын Эрдмийн Театр мэдэгдэлдээ:

"Улсын драмын эрдмийн театрын эрхэм  үйлчлүүлэгч, үзэгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13/7/12 дугаартай албан мэдэгдэл, холбогдох хууль дүрэм журмыг үндэслэн коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан үзэгчид, уран бүтээлчид, ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 14-ны өдрийг хүртэлх хугацаанд тоглогдох байсан “Анна Каренина” жүжгийн тоглолт цуцлагдсаныг үүгээр мэдэгдэж үзэгч та бүхнээсээ хүлцэл өчье. 

Иймд эрхэм үйлчлүүлэгч та бүхэнд дээрх хугацаан дахь худалдан авсан тасалбарыг тоглолт зөвшөөрөгдсөн үед шилжүүлэн үзэх, тасалбар буцаалт хийх боломжтой болохыг үүгээр уламжилж байна. 

Жич: “Анна Каренина” жүжгийн (зөвшөөрөгдсөн) тоглолтын хуваарийн мэдээллийг цахимаар урьдчилан мэдэгдэх болно. Мөн тоглолтын тасалбарыг Улсын драмын эрдмийн театрын касснаас худалдан авсан бол (99250387) дугаараар холбогдох, www.ticket.mn сайтаас худалдан авсан бол (90101800, 1900-1800) дугаарт холбогдож буцаалт хийх боломжтой болно" хэмээжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.