Архаг бронхиттой хүн уушгиа цэвэрлэх 5 арга

Twitter Print
2023 оны 03-р сар 10-нд 09:41 цагт
Мэдээний зураг,

Архаг бронхит үүсгэгч нь стрептококк, стафилококк, микоплазм зэрэг 10 гаруй төрлийн нянгууд байдаг. Халдвар үүсгэгч нян дээр нэмж дараах нөлөөлөх хүчин зүйл хавсарснаар гуурсан хоолойн архаг үрэвсэл нь даамжирч, хүндрэх , сэдрэх хандлагатай болдог.

АРХАГ БРОНХИТТОЙ ХҮНИЙ ЗОВИУР:

Ханиалгах, цэр гарах, амьсгаадах гэсэн үндсэн гурван шинж тэмдэг илэрнэ. ДЭМБ-ын тодорхойлсноор жилд гурван сараас доошгүй хугацаагаар цэртэй ханиалгаж, тэр нь 2 жилээс багагүй хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд АРХАГ БРОНХИТ гэж үздэг.

Хөнгөн хэлбэрийн бронхитийн үед зөвхөн өглөөгүүр ханиалгаж, бага хэмжээний цэр гардаг. Мөн хүйтэн сэрүүний улиралд ханиалгалт ихсэнэ.

Архаг Бронхитийн бөглөрөх хам шинжийн үед гуурсан хоолойн салст бүрхүүл үрэвсэж, ханиалгах рефлексийн бүсийг цочроосноор хуцаж байгаа мэт хүчилсэн ханиалгалт үүсдэг бол гуурсан хоолойн агчилтын үед ханиалгалт гэнэт эхлэн 30 минутаас 1 цаг хүртэлх хугацаагаар удаан үргэлжилдэг.

Жижиг гуурсанцаруудад ханиалгах рефлексийн бүс байхгүй учир тэр хэсгийн үрэвслийн үед зөвхөн амьсгаадах зовиур илэрдэг.

ЭМЧИЛГЭЭ:

1. Тамхийг хатуу хориглоно. Ажлын нөхцлийг солиж, хоолойн ангина , шүдний хорхой, идээт үрэвсэл зэрэг архаг халдварын голомтыг төгс эмчилнэ

2. Нянгийн шинжилгээ хийж, тохирох антибиотикийг эмчилгээний хугацаагаар, цагаар уулгаж дуусгана.

3. Утлага эмчилгээ хийх нь хамгийн үр дүнтэй арга юм. Утлага эмчилгээг хийхдээ хоолноос 1,5 цагийн дараа хийнэ. Хэрэглэж байгаа эмийн концентрац хичнээн өндөр байна төдий чинээ намираа эсийн үйл ажиллагаа дарангуйлагддаг тул 2%-иас ихгүй байх ёстой. Жишээ нь 1-2% содын уусмал уушгины цэвэрлэх үйл ажиллагааг дэмждэг бол 4% болвол эсрэгээрээ дарангуйлдаг байна. Утлага эмчилгээний үед ярихгүй, ном уншихгүй, цээжээрээ сул хувцастай байх хэрэгтэй.

4. Цэрийг шингэрүүлж, ховхлох эмийн бэлдмэл хэрэглэж, уушгийг цэвэрлэж, үрэвслийг дарах эмчилгээг хийнэ. Үүнд Чихэр өвс, гурван үрийн тан, цагаан гаа, лидэр зэрэг 20 гаруй төрлийн эмийн ургамлууд агуулсан Диакоф, кофлет эмийг 14-21 хоног ууж хэрэглэнэ.

Кофлет зөгийн бал өндөр тунгаар агуулсан гэдгээрээ илүүтэй хурдан хугацаанд цэрийг ховхолж, уушги цэвэрлэх үйлчилгээтэй бөгөөд цэр маш их хэмжээгээр гарч байгаа хүмүүс ууж хэрэглэвэл тохиромжтой. Харин хөхүүл, жирэмсэн, хүүхэд, настай хүмүүсийн хувьд диакоф эмийг цэрийг ховхолж, шингэлэх зорилгоор уухыг зөвлөнө

Мөн сахар агуулаагүй тул чихрийн шижинтэй хүмүүс уушги цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ. Хий ханиалгатай, цэр гарахгүй зөвхөн хуурай ханиалгаж байгаа үед турмерик, лидэр, жүр үр, бар үр, үр, базилик өндөр тунгаар агуулсан брезол эмийг 14-21 хоног уулгаж, гуурсан хоолойн үрэвслийг дарж, цочролыг нь бууруулан, ханиалгыг намдаана.

5. Доргионт массаж иллэг хийх

Гуурсан хоолойн архаг үрэвслийн улмаас үүссэн цэрийг уушгинаас гадагшлуулахын тулд доргионт массаж иллэгийг цээжинд дээр мэргэжлийн эмчийн зааврын дагуу хийлгэнэ. Мөн өндөр давтамжтай соронзон орны эмчилгээг 10-30минутаар 2 далны хооронд өдөр бүр эсвэл өнжөөд нэг нийтдээ 10-15 удаа хийлгэнэ.

6. Архаг бронхит өвчинг сэдрээхгүй байх нь хамгийн чухал байдаг.

Дархлаа сайн дэмжин, ажил амралтаа зохицуулж, амьсгалын дасгалаа сайн хийж, уушгины агааржилтыг дэмжин, өдөрт 8-10 аяга буцалсан бүлээн ус ууж, хүйтэн агаар гэнэт амьсгалахгүй байх тал дээр анхаарч чадвал архаг бронхит сэдрэхгүй байх боломжтой.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.