
БНСУ-ын Korean Air Lines компанийн зорчигч тээврийн онгоц Филиппины Себу олон улсын нисэх онгоцны буудалд газардах үедээ нислэгийн зурвасаас гарч, осолджээ.
Осол гарах үед онгоцонд 173 хүн зорчиж байсан ба зорчигчид ослын улмаас бэртэж гэмтээгүй гэдгийг Korean Air Lines компанийн зүгээс мэдэгдээд байна.
Сөүлээс Себу чиглэлтэй нисэж байсан Korean Air Lines компанийн Airbus SE A330 онгоц осолдохоосоо өмнө цаг агаарын нөхцөл байдлын улмаас 2 ч удаа газардах оролдлого хийжээ.
Korean Air Lines компанийн зүгээс зорчигчдыг ойролцоор зочид буудлуудад байршуулж, өөр нислэгүүдэд хуваарилсан, мөн ослын шалтгааныг шалгаж буйгаа мэдэгджээ.
Ослын газарт авсан гэрэл зурагнаас онгоцны хамар хэсэгт ноцтой эвдрэл гарсан нь харагдаж байна.
Korean Air Lines компанийн Ерөнхийлөгч Кихун Ву компанийнхаа зүгээс уучлалт хүсэж, Korean Air компани аюулгүй ажиллагааг эрхэмлэсэн хэвээр байгааг онцолж, дахин ийм явдал давтагдахгүй байхын төлөө хичээн ажиллах болно гэжээ.
Себу Олон улсын нисэх онгоцны буудал нислэгийн замыг цэвэрлэхийн тулд нислэгийн зурвасыг тодорхой хугацаагаар хаасантай холбоотойгоор тус онгоцны буудлаар дамжих гадаад дотоодын бүх нислэгүүд цуцлагджээ.
Korean Air копманийн түүхэнд 1997 оноос хойш зорчигч тээврийн онгоц осолдсон тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тухайн үед компани аюулгүй байдлын тал дээр таагүй үзүүлэлттэй байсан ч Boeing, Delta Air Lines компаниудтай хамтран ажилласнаар үйл ажиллагаагаа сайжруулж чадсан юм.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.