
ЦАХИЛГААН СТАНЦ, ХУРДНЫ ТӨМӨР ЗАМ, МЕТРО БАРИУЛДАГГҮЙ МОНГОЛЫН ТӨР
1990-өөд оны дундуур Эгийн гол дээр Малайзийн компани Усан Цахилгаан Станц барихаар монголын талтай тохиролцож Малайзийн Ерөнхий сайд Махатир гарын үсэг зурахаар Монголд айлчлан иртэл тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхсайхан гэнэт зангаа хувирган татгалзаж гарын үсэг зуруулахгүйгээр Малайзийн алдарт Ерөнхий сайдыг гар хоосон буцаасан байдаг.
Дараа нь Япон улс өндөр технологийн Дулааны Цахилгаан Станц барьж өгөх гэж өчнөөн жил хөөцөлдөөд Монголын тал зөвшөөрсөнгүй. Дараа нь АНУ, Монголын хамтарсан консорциум тавдугаар ДЦС-ын төсөл барих болоод зураг төслөө гаргаад хөөцөлдөж байтал бас л монголын төрийн холбогдох дарга нар болиулжээ. Дараа нь ОХУ санал тавьсан. Бас л бүтээгүй.
Хоёр гуравхан жилийн өмнө Чех улс Эгийн голын УЦС-ын зураг төслийг бэлэн болгоод хөөцөлдсөн. Бас л зогсоосон. Эдүгээ япончууд яг одоо Монголд агаар бохирдуулдаггүй хамгийн орчин үеийн технолгиор ДЦС байгуулах асуудлыг тавьж байна. Бас л бүтэхгүй биз дээ.
Монголын төрийн толгойд гарсан этгээдүүд ийнхүү эх орноо гучин жилийн турш цахилгаан эрчим хүчээр өөрсдийгөө хангадаг болгох гэсэн төсөл хөтөлбөрийг зогсоож байжээ.
Монгол улс жил бүр Орос, Хятадаас эрчим хүчнийхээ 20.0 хувийг импортолж авдаг. Тэгээд жил бүр Орос улсаас нэг квт/цаг цахилгаан эрчим хүчийг 9.3 ам. центээр худалдан авч нэг жилд 50- 60 сая долларын үнэтэй эрчим хүч, Хятадаас Оюу толгойд зориулж жилд 135 сая долларын эрчим хүч импортоор худалдан авч эрчим хүчний гадны хараат орон хэвээр үлджээ.
Эгийн усан цахилгаан станц барих асуудлыг бас хажуугаар нь Орос улс Байгаль нуурыг бохирдуулна хэмээн уг станцыг Монголд бариулахгүй гэдэг бодлогыг баримталсаар байна.
Хурдны төмөр зам, метрон дээр монголын төр гадаад орнуудын туслалцаанаас татгалзсаар байна. . Хятад улс "Улаанбаатар-Бугат" хотыг холбосон хурдны галт тэрэгний зам барьж өгье гэхэд Монголын төр "Үгүй" хэмээн татгалзсан.
Япон улс нийслэл хот Улаанбаатарт хамгийн хямд өртгөөр хамгийн орчин үеийн Метро барьж өгье гэхэд монголын төр "Үгүй" хэмээн татгалзсан. Татгалзаар байтал тартагтаа тулсан хоцрогдсон орон боллоо доо, хөөрхий эх орон минь.
Доржийн СҮХБААТАР
2021.12.5
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.