Дорно дахины 7 ариун зарчим

Twitter Print
2023 оны 04-р сар 03-нд 09:44 цагт
Мэдээний зураг,

Дорно дахин бол их эмзэг сэдэв. Дорно дахин дэлхий дээр хамгийн өвөрмөц ёс заншилтайгаараа гайхагддаг. Тэнд бидний ойлгохгүй зүйл их бий.

Заримдаа тэдний соёл, ёс заншлыг өөр бусад орны хүмүүс дагаж хэвшинэ гэвэл үлгэр мэт санагдах нь бий. Гэсэн ч бодит амьдрал дээр аваад хэрэгжүүлчихмээр олон сайхан үнэт зүйл, зарчимуудтай. Бидний бие болоод сэтгэлээ цэвэр ариун байлгахад тустай Дорно дахины шилдэг 7 зөвлөгөө буюу “7 ариун”-ы зарчмыг та бүхэнд хүргэе.

1.«Ариун гар» – Заваан бохир зүйлд бүү гар хүр. Тэр тусмаа ариун хөдөлмөрөөр олдоогүй, заль мэх ов, хууралтаар дамжиж ирсэн мөнгөнд бүү гар дүр. Энэ нь таны бие махбодь болоод амьдралд янз бүрийн асуудал үүсэх шалтгаан болдог. Мөн олсон орлогынхоо тодорхой хэсгийг ядуу зүдүү, өвчтэй зовлонтой болон хэрэгтэй хүмүүст нь өгөх нь шударга явдал.

2.«Ариун чих» — Хүмүүсийн уур уцаар, хэрүүл тэмцэл, хов жив, сүрдүүлэг, шүүмжлэл болон дэмий хоосон яриа сонсохоос холуур яв. Чихээ ариун байлгах нь бие болоод сэтгэлээ ариун байлгахын нэг үндэс.

3.«Ариун нүд» — Хүнд атаархаж, хорсож, бусдын юманд шунаж болохгүй. Хүч түрэмгийлсэн, зэрлэг бүдүүлэг авир гаргаж буй үйлээс холуур яв, бүү хар. Нүдээрээ хүмүүсийн болж бүтэж байгаа үйл, хийж бүтээж байгаа сайхныг харж, хорвоогийн гайхамшигийг мэдэрч баясаж яв. Аливаа юмсыг энэрч хар.

4.«Ариун ам» — Хэл амаараа олон зүйл ярих, дэмий чалчих, хов жив зөөх, муу муухай үг хэлэхгүй, хэрүүл тэмцэл хийхгүй байх. Дуугай байна гэдэг тэнэгийнх биш ухаантайнх. Дорно дахинд дуугай байхыг алттай зүйрлэдэг.

5.«Ариун бие ба хувцас» — Бие болоод хувцасаа цэвэр ариун байлгах ёстой. Өөрийнхөө гадаад үзэмжинд хүндэтгэлтэй бас анхааралтай хандах ёстой. Тэгэж байж бусдын нүдэнд ариун харагдана.

6.«Оюун бодлоо ариун байлгах» — Эсрэг болон хар сэртэй бодол, муу санаагаа толгойноосоо таягдан хаях хэрэгтэй. Үүнд мөн өөрийгөө өрөвдөх, сул дорой гэж бодох бодол бас орно. Өөрийгөө өрөвдөнө гэдэг сул доройгоо хүлээн зөвшөөрч, ялагдлаа хүлээж байна гэсэн үг. Ийм хүнээс ялалт гардаггүй. Бас ариун явдал гардаггүй.

7.«Сэтгэл болоод зүрхээ ариун байлгах» — Сэтгэл зүрхээ дандаа тайван, цэвэр ариун байлгаж, хайрлаж байх хэрэгтэй. Таны сэтгэл хамгийн ариун байж танаас сайн үйл гарна. Ариун сэтгэл зүрхээрээ удирдуулсан таны амьдралын зам дандаа гэрэл гэгээтэй байна. Бусдаас хайр нэхэлгүйгээр хайрла, тусла, ивээ, баярлуул, энэр. Хайр энэрэл бол өөрөө аз жаргал юм.

Англи хэлнээс орчуулсан:

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.