Монгол улсын цанын спортын гавьяатууд: Монгол улсын 22 удаагийн аварга, ОУХМ Н.Пүрэвжав /Цуврал 1/

Twitter Print
2020 оны 03-р сар 17-нд 16:31 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын 22 удаагийн аварга, ОУХМ, Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, Хоршоолол нийгэмлэгийн дасгалжуулагч, Н.Пүрэвжав нь 1947 онд Увс аймгийн Зүүнговь сумын нутагт төрсөн.

1960 оноос буюу 13 наснаасаа цанын спортоор хичээллэж эхэлсэн, тэрбээр 4-р ангиа Зүүнговь сумын сургууль суралцаад 5-р ангиа Төв аймгийн Баянчандмань сумын сургуульд элсэн суралцаж байхдаа анх цанаар гулгаж сурсан байна. Түүний анхны оролцсон тэмцээн нь 1960 онд Ургац нийгэмлэгийн аварга шалгаруулах тэмцээн байлаа.

1961, 1962 онуудад Монголын пионер сурагчдын спартакиадын 3 зайн уралдааны аварга, 1963 оны МБАТ II спартакиадын аварга, 1964-1971 онуудад Улсын шигшээ багийн тамирчнаар хичээллэж байсан тэрбээр 1966 онд цанын спортын мастер цолны болзол биелүүлэн, 1966 онд Норвегий улсын Осло хотноо зохиогдсон насанд хүрэгчдийн ДАШТ, 1970, 1971, 1972, 1973, 1974, 1975, 1976, 1977 онуудад болсон Польш, Унгар, Чехсловак, Монголын орнуудын үйлдвэр хоршоололуудын дунд зохиогдсон тэмцээнүүдэд удаа дараа шагналт байранд шалгарч явсан.

Мөн Н.Пүрэвжав нь 1972, 1973, 1974 онуудад Монгол-Иркутскийн нөхөрсөг тэмцээний 3 удаагийн аварга, 1970, 1971, 1973, 1975, 1977, 1979, 1981 онуудад Улсын аварга шалгаруулах тэмцээний 2 зай тус бүрт аварга, 1972, 1974, 1976, 1978 онуудын МБАТ-ын спартакиадын аварга, мөн үйлдвэр Хоршоололын 18 удаагийн аварга, Улаанбаатар хотын 20 удаагийн аварга цаначин маань 1983 онд насанд хүрэгчдийн УАШТ-нд оролцож хос мөнгөн медаль хүртэж тамирчны зодог тайлсан байна.

Тэрбээр 1983 оноос хойш дасгалжуулагчаар ажиллан 1983 - 2002 он хүртэл өсвөрийн цаначид, насанд хүрэгчдийг баг тамирчдыг дасгалжуулан багаараа эхний медальт байрууд эзлэж байсан нь түүний тамирчид нь тогтмол алт мөнгө хүрэл медалиудыг 100 гаруйг хүртэн Олон улсын хэмжээний мастер 3, спортын мастер 16 тус тус дасгалжуулсан байна.

Түүний ажилсан он жилүүдийг товчилвол:

• 1964-1971 онуудад Улсын шигшээ багийн тамирчин

• 1971-1982 онд Баянгол ресторанд тогооч

• 1982-1991 онд Октябрын районы БТСГ-т цанын дасгалжуулагч

• 1992-2002 онд Сүхбаатарын районы залуучуудын спорт хороонд дасгалжуулагч

• 2002 оноос одоог хүртэл Увс аймгийн цанын дасгалжуулагчаар ажиллаж байна.

Түүний Монгол улсад цанын спортыг хөгжүүлэхээр 56 жилийн хөдөлмөрийг төрөөс үнэлэн

• 1966 онд Цанын спортын мастер

• 1971 он тэргүүний сэхээтэн залуу алтан медаль

• 1976 онд Биеийн тамир, Спортын тэргүүний ажилтан

• 1981 он Алтан гадас одон

• 1981 онд Биеийн тамирын алдар алтан медаль

• 1982 он Улаанбаатар хотын тэргүүний дасгалжуулагч

• 1982 он Биеийн тамир, Спорт хорооны хүндэт жуух

• 1991 он Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

• 2016 онд Монгол улсын Гавъяат дасгалжуулагчаар шагнагдсан нь манай цаначдаас анхны бөгөөд ганцхан ГАВЪЯАТ ЭМЭГТЭЙ болж байгаа нь онцлог юм.

Э.Очирсүрэн

Холбоотой мэдээлэл:

- Цанын спортын гавьяатууд: МУГТ, ОУХМ Л.Дорж /Цуврал 2/ 

Цанын спортын гавьяатууд: МУГТ Б.Зундуй /Цуврал 3/

Цанын спортын гавьяатууд: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монголын цанын холбооны хүндэт Ерөнхийлөгч Раднаабазарын Раш /Цуврал 4/

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын Хүний гавьяат эмч Борхүүгийн Алтангэрэл /Цуврал 5/

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат зүтгэлтэн Данзангийн Сүрэнхорлоо /Цуврал 6/

Цанын спортын гавьяатууд: Олон улсын хэмжээний мастер Б.Дашгай /Цуврал 7/

Цанын спортын гавьяатууд: Монгол Улсын гавьяат багш Л.Чимэддорж /Цуврал 8/

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.