Хятадад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлууд нэмэгдсээр байна

Twitter Print
2020 оны 04-р сар 13-нд 10:56 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн ням гарагт БНХАУ-д коронавирусын халдвар авсан 108 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 6 долоо хоногт тус улсад бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болов.

Өнгөрсөн бямба гарагт уг вирусын халдварыг авсан 99 тохиолдол бүртгэгджээ Их газрын Хятадад КОВИД-19 өвчнөөр нийт 82 160 хүн өвчлөөд байгаа ба эдгээрээс 3341 нь нас барсан юм. Хятадын Үндэсний Эрүүл мэндийн зөвлөлөөс мэдээлж байгаагаар өнгөрсөн ням гарагт бүртгэгдсэн 108 хүний 98 нь гадаадын улс орнуудаас БНХАУ-д нэвтэрсэн иргэд байжээ. Харин КОВИД-19 өвчний ямар ч шинж тэмдэг илрээгүй ч коронавирусын халдвартай нь тогтоогдсон 61 тохиолдол бүртгэгдсэн байна.

Бээжингийн зүгээс коронавирусын халдвартай иргэд БНХАУ-д нэвтэрснээр коронавирусын халдварын дэгдэлтийн 2 дахь давалгааг үүсч, тус улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал зогсонги байдалд хүрнэ хэмээн эмээж байгаа аж. ОХУ-тай хиллэдэг Хэйлунжян мужид коронавирусын халдвар авсан 56 тохиолдол бүртгэгдсэний 49 нь ОХУ-аас зөөвөрлөгдөн орж иржээ. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын хилтэй ойролцоо байрлах Хятадын хотууд хилийн хяналт, хилээр орж ирж буй иргэдийг тусгаарлах зэрэг арга хэмжээнүүдээ чангатгах шийдвэр гаргаад байгаа аж.

China's new coronavirus cases rise to near six-week high, East ...

Жишээ нь гадаадаас Сюфенхэ болон Харбин хотуудад ирж буй иргэд 28 хоног тусгаарлалтанд байх ба нуклеины хүчил болон эсрэг биеийн шинжилгээг тус тус өгөх ёстой аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.