Таксины жолооч түгжрэлд хүүхэд эх барьж авчээ

Twitter Print
2020 оны 06-р сар 17-нд 14:31 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр таксинд явж, халтуур хийж байсан жолооч, машинаар нь үйлчлүүлсэн эмэгтэйг эх барьж авсан мэдээлэл сошиал орчинд түгсэн. 

Түүнийг Т.Наранбаатар гэдэг бөгөөд таван хүү, гурван охинтой аж. Тэрбээр тухайн үед ГССҮТ-ийн гадна хүн авахаар машиндаа сууж байсан аж.  Тэгэхэд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд “Ажил дээрээ гэмтээд, үзүүлээд явж байна. Бид хоёр мөнгөгүй. Та хүргээд өгөөч, тэгэх үү” гэхэд нь зөвшөөрөөд авч явсан байна.

Тэрбээр болсон явдлын талаар ТV5 телевизэд ярихдаа "Би бие давхар гэдгийг нь ч мэдээгүй. Зүгээр л биеийн байдал нь хэвийн харагдсан. Тэгээд замд явж байхад гэнэт өвдөж эхэлсэн. Хамт явж байсан залуу нь хамт ажилладаг хүн нь юм билээ. 

 Эрүүл саруул, чанга дуутай охин хүүхэд мэндэлсэн. Өлгий, даавуу байгаагүй учраас төрснийх нь дараа цамцандаа боогоод эхэд нь тэврүүлсэн дээ. Бие нь их тамирдсан байсан ч, ахаа баярлалаа гээд л амандаа бувтнаад байсан. Тэгэхэд их сайхан санагдсан." хэмээн ярьжээ. 

Тэрбээр өчигдөр яарч сандран 32-ийн тойргийн түгжрээнд эхийг төрүүлчихээд "төрсөн хүн авч явна зам тавьж өгөөч" гэж учирлахад жолооч нар "Согтуу яваа юм уу хаашаа юм бэ" хэмээн зам тавьж өгөөгүй гэх. Тиймээс арга буюу түргэн тусламжийн 103 төв рүү залгаснаар түргэн тусламжийнхан эх охин хоёрыг 32-ын тойргоос очиж авчээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.