Португал улсын бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчин хэн бэ

Twitter Print
2014 оны 12-р сар 11-нд 12:50 цагт
Мэдээний зураг,

Португал улс нь хөлбөмбөгийн спортыг дэлхийн түвшинд хөгжүүлж чадсан. Шигшээ баг нь 1966 оны дэлхийн аваргаас хүрэл, 2004 оны Европын аваргаас мөнгөн медаль авсан бол тэргүүлэгч клубууд болох “Порту”, “Бенфика” нь Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-т түрүүлж байв. Ирэх онд зуун жилийнхээ ойтой золгож буй тус улсын хөлбөмбөгийн холбоо нэгэн санал асуулгыг явуулж байгаа аж.

Энэ нь Португалын “Бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгч” хэн бэ гэдгийг тодруулах юм байна. Энэ санал асуулгад 1960-аад оны үед дэлхийн шилдэгт орж байсан “Хар ирвэс” хочит Эйсибео, 2001 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч Л.Фигу, өнөө цагийн дэлхийн “од”, 2008, 2013 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч К.Роналду нар тунаж үлдээд байна. Ялагчийг ирэх оны нэгдүгээр сарын 14-нд тус улсын Эшторил хотод тодруулна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.