ДЭМБ КОВИД-19 вирусын халдварыг цар тахлын хэмжээнд хүрсэн хэмээн албан ёсоор зарлалаа

Twitter Print
2020 оны 03-р сар 12-нд 09:51 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн лхагва гарагт ДЭМБ шинэ төрлийн коронавирус болох КОВИД-19 вирусын халдварын дэгдэлтийг цар тахлын хэмжээнд хүрсэн гэдгийг албан ёсоор зарлажээ. 

Дэлхий даяар коронавирусын халдвар авсан 118 мянган тохиолдол бүртгэгдээд байгаа ба уг вирусын халдварын улмаас 4000 гаруй хүн нас бараад байна. Түүнчлэн КОВИД-19 вирусын халдвар авсан тохиолдол Антарктидаас бусад бүх тивд бүртгэгдээд байгаа юм. 

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебрейесус, "Бид өмнө нь коронавирусын халдвар цар тахлын хэмжээнд хүрч байсныг харж байгаагүй. Мөн цар тахлын хэмжээнд хүртэл тархаж буй вирусын халдварын дэгдэлтийг хяналтандаа авч байсныг ч харж байгаагүй. Гэтэл хэд хэдэн улс орнууд уг вирусын халдварыг дарж, хяналтанд авч болохыг харуулаад байна." гэжээ. Өнгөрсөн 1-р сард ДЭМБ шинэ төрлийн коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор олон улсын хэмжээнд онц байдал зарласан билээ. 

Хамгийн сүүлд дэлхийд цар тахлын хэмжээнд тархсан вирус бол H1N1 юм. 2009 онд дэгдсэн уг вирусын халдварын улмаас хэдэн зуун мянган хүн нас барсан ба нас барагсдын 80 орчим хувь н ь 65-аас доош насныхан байжээ. ДЭМБ-аас H1N1 вирусын цар тахал 2010 оны 8-р сард дууссаныг албан ёсоор зарласан ба үүнээс хойш H1N1 вирус жил бүр томуу хэлбэрээр илэрсээр байгаа билээ. 

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.