Мисс Анужин шилдэг модель шагналыг хүртлээ

Twitter Print
2014 оны 12-р сар 11-нд 16:50 цагт
Мэдээний зураг,

Хятад улсын Шинзэн хотноо зохиогдсон 41 удаагийн  “Miss tourism international-2014” тэмцээнд манай улсын мисс амжилттай оролцлоо. Нийгэмд манлайлагч эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой “Ариун гоо”, “Үжин” нийгэмлэгийн ажлын нэгээхэн хэсэг Монголын хацар гоо охидыг дэмжиж дэлхийн олон улсын шинж чанартай уралдаан тэмцээн, загварын шоунд оруулахыг зорьдог билээ.

Үүний дагуу Ninedots агентлагийн загвар өмсөгч, мисс Анужинг сонгон “Miss tourism international-2014” тэмцээнд оролцуулсан байна. Ингээд манай улсын мисс Анужин энэхүү тэмцээний шилдэг модель шагналыг хүртэж нийт 46 орны бүсгүйчүүдээс шилдэг наймд шалгарсан таатай мэдээг дуулгаж байна. Мөн тэрээр тайзан дээр англиар төвөггүйхэн ярьж асуултанд хариулж, Монгол шиг орон хаана ч байхгүй хэмээн ярьж эх орноо сурталчлаад авчээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.