Өсвөр нас бол хүний өсөлт бойжилт, сэтгэл санааны хамгийн чухал үе

Twitter Print
2022 оны 03-р сар 01-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Өсвөр насны хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн дэмжлэгийн талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлэл өглөө.

Өсвөр үе гэж юу вэ?

Өсвөр нас гэдэг нь хүүхэд насанд хүрэгчдийн эгнээнд шилжих хөгжлийн үе бөгөөд тэдний бие бялдар танин мэдэхүйн, нийгэмшихэд зөрчил ,өөрчлөлт бий болдог үе юм. Өсвөр нас бол хүний өсөлт бойжилт, сэтгэл санааны хамгийн чухал үе. Энэ үед хүүхдийн бие физиологи, сэтгэлзүй, харилцаа ,хандлага гэх мэт зүйлсэд гэнэтийн өөрчлөлтүүд гарч, олон асуудлуудтай нүүр тулгардаг.

Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог нь дараах байдлаар илэрдэг:

Бусдыг өрөвдөх, хайрлах, бусдад хайрлуулахыг хүсдэг

Хэн нэгэнтэй ойр дотно харилцаатай байх, хайрлаж дурлах хүсэл сонирхолтой болох

Нийгэмших хэрэгцээ бий болох

Тулгамдаж байгаа асуудлаа нээлттэй ярилцаж, санал бодлоо хуваалцдаг болох, өөр талаараа зөвлөгөө авахыг хүсэх

Уурлах бухимдах, бага зэрэг түрэмгий аашлах

Амархан баярлах, гомдож, уйлах

Уйтгарлах, ганцаардсан мэдрэмж төрөх

Ямар нэгэн зүйлд идэвхгүй болж сонирхол төрөхгүй байх

Дуугаа хураах зэрэг сэтгэл зүйн хариу урвал үзүүлдэг

Дээрх шинж тэмдэг нь өсвөр насны хүүхдэд ихэвчлэн илэрдэг байна. Өсвөр үед шийдвэр гаргах, сэтгэл хөдлөлөө захирах байдал нь сул хөгжсөн байдаг тул ямар нэгэн бодлогогүй үйлдэл үзүүлдэг нь өсвөр насны үеийн онцлог юм. Тиймээс өсвөр насанд сэтгэл зүйн үнэн зөв мэдээлэл авах, гэр бүл ,найз нөхөдтэйгөө ярилцах хэрэгцээ үүсдэг.

Эцэг эхэд өгөх зөвлөгөө

Таны хүүхдэд дээрх сэтгэл зүйн тогтворгүй байдал ажиглагдсан бол хүүхэдтэйгээ ярилцах, шийдвэр гаргахад нь санаа бодлыг нь сонсох хэрэгтэй. Ярилцах гэдэг нь гэрийн даалгавар, хичээлийн талаар асуухаас илүүтэй дуртай дуу, спорт ,сонирхдог зүйлийнх нь талаар асууж ойлголцох талаар юм. Мөн гэр бүл доторх харилцаа, нийгэмд болж буй үйл явдлыг нуухаас илүүтэй тэдэнд зөв мэдээллийг өгөх нь туслах болно.

Өсвөр насны үед тохиох сэтгэл зүйн асуудлаа хэрхэн даван туулах вэ?

Өсвөр үед олон зүйлд анхаарлаа хандуулж, бүгдийг таньж мэдэх талаар илүү анхаардаг тул зан чанар тухайн зүйлүүдийн сөрөг тал, давуу талуудыг хурдан олж харах шалтгаан болдог. Улмаар өөрийгөө ойлгох, сэтгэл зүйн олон хүчин зүйлтэй тулгардаг тул дараах аргыг хэрэгжүүлж өөрийгөө илүү танин мэдэх боломжтой.

Үүнд:

Өөрт хэрэгцээтэй тусламжийг ойр дотно хүмүүстэйгээ зөвлөлдөх, зөвлөгөө авах

Өөрийн дуртай, сонирхдог зүйлдээ цаг зарцуулах

Тэмдэглэл хөтөлж өөрийн сэтгэл зүйгээ ойлгож дүгнэлт гаргах

Шаардлагатай тохиолдолд 1800-2000 утсаар холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.